Даамчид ирэх сард улсын аваргаа тодруулна

2012 оны улсын аваргын шувтрагын шувтаргын шатны даамны тэмцээн ирэх сарын 8-10-ны өдрүүдэд блиц болон рапид тоглолт болох гэж байна.
2012 оны улсын аваргын шувтрагын шувтаргын шатны даамны тэмцээн ирэх сарын 8-10-ны өдрүүдэд блиц болон рапид тоглолт болох гэж байна. Үүний дараа даамчид 20-25-нд Малайзын Куала-Лумпур хотноо зохиогдох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Тав дахь удаагаа зохиогдох тус тэмцээнд манай улсаас гадна БНХАУ, Узбекистан, Казахстан, Лаос, Энэтхэг, Малайзын даамчид өрсөлдөх бөгөөд дэлхийн аваргад оролцох тамирчдыг эндээс шалгаруулах юм. Дашрамд сонирхуулахад, манай даамчин их мастер, гавьяат тамирчин  Д.Эрдэнэбилэг тивийн аваргаас дөрвөн алт (1999, 2001, 2003, 2010), их мастер Г.Ганжаргал мөнгө (2003), олон улсын мастер О.Түвшинболд хүрэл (1999), дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай хүрэл (2010) медаль тус тус хүртэж байжээ. Тэмцээн “Хос мастер” клуб дээр болно.

Ч. Батцэцэг


WWW.UNEN.MN
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)