Д.Кэмерон Персийн буланд айлчиллаа
- 2012-11-06
- Дэлхий
- 0
Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон батлан хамгаалахын асуудлаар
Персийн буланд хүрэлцэн ирлээ. Тэрбээр Персийн буланд хийх айлчлалынхаа
хүрээнд тус бүс нутгийн хамгийн нөлөөтэй улс болох Арабын нэгдсэн
эмират (АНЭУ), Саудын Арабт зочлох аж.
Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон батлан хамгаалахын асуудлаар Персийн буланд хүрэлцэн ирлээ. Тэрбээр Персийн буланд хийх айлчлалынхаа хүрээнд тус бүс нутгийн хамгийн нөлөөтэй улс болох Арабын нэгдсэн эмират (АНЭУ), Саудын Арабт зочлох аж. Д.Кэмерон Батлан хамгаалахын сайд Филипп Хаммондын хамтаар АНЭУ-ын Дубай хотод хүрэлцэн ирсэн байна. Тэд АНЭУ дахь айлчлалаа өндөрлөсний дараа Саудын Арабт айлчлах аж. Д.Кэмерон, Ф.Хаммонд нар Ираныг Ормузын хоолойд тэнгисийн цэргийн бааз байгуулахаар тэмүүлж буй энэ үед тус бүс нутагт айлчилж байна. Ормузын хоолой нь Персийн булангийн хамгийн нарийн хэсэг юм.
Энэ хоолойгоор Персийн булан, ялангуяа газрын тосны нөөц болон олборлолтоор дэлхийд тэргүүлдэг Саудын Араб, АНЭУ, Катар, Кувейтийн газрын тосны тээвэр дамжин өнгөрдөг юм. Өөрөөр хэлбэл, дэлхийн газрын тосны тээврийн 25 орчим хувь нь уг хоолойгоор дамжин өнгөрдөг байна. Персийн булангийн эдгээр орны холбоо, эвсэлд багтдаггүй уг бүс нутгийн цорын ганц орон нь Иран. Учир нь Иран Улс бүс нутагт дангаар ноёрхохыг санаархдагаас ийнхүү ганцаарджээ. Персийн булангийн орнуудын холбоо газрын тосоо ихэвчлэн АНУ, баруун Европын орнуудад нийлүүлдэг. Тиймдээ ч барууны орнууд Ормузын хоолой орчимд өөрсдийн байлдааны хөлөг онгоцуудаа байрлуулж эхэлсэн. Учир нь Иран Улс Ормузын хоолойг хаана гэж хэдийнээс заналхийлсээр байгаа юм.
Ормузын хоолой хамгийн ихдээ 450, хамгийн нарийн хэсэгтээ 45 км өргөн аж. Харин Иран Улс хамгийн нарийн хэсгийн ойролцоо тэнгисийн цэргийн шинэ бааз байгуулахаар төлөвлөжээ. Тус улс саяхан “ер бусын” онгоц бүтээсэн гэж мэдэгдсэн юм. Ираны эрх баригчдын хэлснээр тэд газраас шууд эгц дээшээ хөөрдөг онгоцтой болжээ. Түүнчлэн уг онгоц нисгэгч шаарддаггүй байна. Тус улсын удирдлагууд агаарын жолоочгүй тээврийн хэрэгсэл бүтээж, Лалын хувьсгалын 24 жилийн ойн өдөр олон нийтэд үзүүлэхээ амлажээ.
Энэ ой ирэх оны нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 18-нд болох аж. Ямартай ч энэ үеэр нисдэг тэрэг шиг эгцээрээ хөөрч, газарддаг дэлхийн хамгийн анхны нисгэгчгүй онгоцтой танилцах нь. Энэ мэт явдалтай холбогдуулан Британийн Ерөнхий сайд Персийн буланд зочилж байна. Олонхи ажиглагчийн таамагласнаар, Д.Кэмероны айлчлалын гол зорилго нь Британи-АНЭУ, Британи-Саудын Арабын хоорондох батлан хамгаалах, аюулгүй байдал, худалдааны харилцаа холбоог бэхжүүлэх байх аж. Харин “Би-Би-Си” агентлагт бичсэнээр Д.Кэмерон “Хар салхи” хэмээх байлдааны 100 тийрэлтэт онгоц худалдахаар айлчилж байгаа аж. Эл айлчлал Д.Дэмероны хувьд Их Британийн Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш АНЭУ, Саудын Арабт хийж буй хоёр дахь айлчлал болж байна.

Сэтгэгдэл (0)