Японы хоёр жуулчин амь үрэгджээ

   Хятадын хойд зүгийн Хэбэй мужид жуулчлалаар ирсэн Японы дөрвөн жуулчны хоёр нь амь үрэгдэж, нэг нь алга болжээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, тэд хойд зүгийн нутаг, тэр дундаа Бээжинг дайрсан хүчтэй цасан шуургад өртөж ийнхүү амь үрэгдэж, сураггүй болжээ.
   Хятадын хойд зүгийн Хэбэй мужид жуулчлалаар ирсэн Японы дөрвөн жуулчны хоёр нь амь үрэгдэж, нэг нь алга болжээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, тэд хойд зүгийн нутаг, тэр дундаа Бээжинг дайрсан хүчтэй цасан шуургад өртөж ийнхүү амь үрэгдэж, сураггүй болжээ. Японы дөрвөн жуулчин, Хятадын хоёр иргэн өнгөрөгч бямба гаригийн өглөө Цагаан хэрмээр аялж байхдаа Бээжингийн ойролцоох ууланд авирсан байна. Энэ үеэр тэд цасан шуурганд өртжээ. Амь үрэгдсэн Японы хоёр эмэгтэй 62, 68 настай байжээ. Харин алга болсон жуулчин эрэгтэй 76 настай байжээ. Тэдэнтэй хамт явсан Японы нэг жуулчин болон Хятадын хоёр иргэний нэг нь бэртэж, орон нутгийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Алга болсон Японы иргэнийг эрж хайх ажиллагаанд 150 гаруй хүн оролцож байгаа гэнэ.

Э.ТӨГС



www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • gg (180.235.163.20)

    2012-11-06

    iduulee bailgui dee hujaa nart

  • (180.235.163.20)

    2012-11-06

    iduulee bailgui dee ho