Нийтийн бие засах газар нурж дөрвөн хүн амь үрэгдэв

    Киргизстаны Онцгой байдлын яамны төлөөлөгчийн мэдээлснээр, тус улсын хамгийн том захуудын нэгийн бие засах газрын шал нурж, дөрвөн хүн амь үрэгджээ.
    Киргизстаны Онцгой байдлын яамны төлөөлөгчийн мэдээлснээр, тус улсын хамгийн том захуудын нэгийн бие засах газрын шал нурж, дөрвөн хүн амь үрэгджээ. Аврах албаныхан том цементэн хавтанд дарагдсан 16 хүнийг гаргажээ. Тэдний дөрөв нь хавтан унах үеэр амиа алджээ.
Харин 12 нь эсэн мэнд байсан бөгөөд тавыг нь эмнэлэгт хүргэсэн байна. Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн биеийн байдал тогтвортой байгаа аж. Уг хэрэг Киргизстаны өмнөд нутагт өнгөрөгч бямба гаригийн үдээс хойш буюу захын хамгийн их ачаалалтай үеэр гарчээ. Одоогоор бие засах газрын цементэн шал нурсан шалтгааныг албан ёсоор мэдээлээгүй байна.

Э.ТӨГС


www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)