Өмнөд Судан НҮБ-ын ажилтныг хөөв
- 2012-11-06
- Дэлхий
- 0
Өмнөд Суданы Засгийн газар НҮБ-ын хүний эрхийн шинжээчийг эх орноосоо
хөөжээ. Судантай олон арван жил дайтсан өмнөд нутаг НҮБ-ын
дэмжлэгтэйгээр 2011 онд тусгаар тогтнож байсан юм.
Өмнөд Суданы Засгийн газар НҮБ-ын хүний эрхийн шинжээчийг эх орноосоо хөөжээ. Судантай олон арван жил дайтсан өмнөд нутаг НҮБ-ын дэмжлэгтэйгээр 2011 онд тусгаар тогтнож байсан юм. Хэдийгээр Өмнөд Судан НҮБ-ын хүний эрхийн байгууллагын тусламжтайгаар иргэний дайнаа зогсоож, тусгаар улс болсон ч хойд хөрштэйгээ бүс нутгийн маргаан дэгдээгээд байгаа юм. Хоёр талын удирдлагуудын дунд дахин зэвсэгт тэмцэл өрнөхөд нөлөөлсөн дээрх бүс нутаг Суданы газар нутагт харьяалагддаг байна.
Гэсэн ч Суданы газрын тосны экспортын тал гаруй хувийг нийлүүлдэг Өмнөд Кордофан муж, тэр дундаа Абьей хэмээх газрыг Өмнөд Суданы эрх баригчид бүрэлдэхүүндээ нэгтгэхийг зорьж байна. Үүний улмаас хоёр талын маргаан хурцдаж зэвсэгт мөргөлдөөн үүсчээ. Үүнтэй холбогдуулан НҮБ хүний эрхийн шинжээчээ Өмнөд Судан, Судан уруу илгээжээ. Харин Өмнөд Суданы эрх баригчид хүний эрхийн судалгаа явуулж байсан НҮБ-ын ажилтныг “буруу” мэдээлэл цацсанд буруутгаж, ийнхүү хөөжээ.
Өмнөд Суданы Засгийн газрын төлөөлөгч “НҮБ-ын хүний эрхийн шинжээчийн мэдээлэлд нэг ч үнэн зүйл байгаагүй” гэж мэдэгджээ. Уг хэрэгтэй холбогдуулан НҮБ-ын ажилтнууд Өмнөд Суданы эрх баригчдыг шүүмжилж, тус улсад аллага, хүчин, хүний хулгай, эрүүдэн шүүх ажиллагаа их байгааг мэдээлсэн шинжээч Сандра Бейдасын тайланг үнэнээс зөрөөгүй гэж мэдэгдсэн байна.
Өмнөд Суданы Засгийн газар НҮБ-ын хүний эрхийн шинжээчийг эх орноосоо хөөжээ. Судантай олон арван жил дайтсан өмнөд нутаг НҮБ-ын дэмжлэгтэйгээр 2011 онд тусгаар тогтнож байсан юм. Хэдийгээр Өмнөд Судан НҮБ-ын хүний эрхийн байгууллагын тусламжтайгаар иргэний дайнаа зогсоож, тусгаар улс болсон ч хойд хөрштэйгээ бүс нутгийн маргаан дэгдээгээд байгаа юм. Хоёр талын удирдлагуудын дунд дахин зэвсэгт тэмцэл өрнөхөд нөлөөлсөн дээрх бүс нутаг Суданы газар нутагт харьяалагддаг байна. Гэсэн ч Суданы газрын тосны экспортын тал гаруй хувийг нийлүүлдэг Өмнөд Кордофан муж, тэр дундаа Абьей хэмээх газрыг Өмнөд Суданы эрх баригчид бүрэлдэхүүндээ нэгтгэхийг зорьж байна. Үүний улмаас хоёр талын маргаан хурцдаж зэвсэгт мөргөлдөөн үүсчээ. Үүнтэй холбогдуулан НҮБ хүний эрхийн шинжээчээ Өмнөд Судан, Судан уруу илгээжээ. Харин Өмнөд Суданы эрх баригчид хүний эрхийн судалгаа явуулж байсан НҮБ-ын ажилтныг “буруу” мэдээлэл цацсанд буруутгаж, ийнхүү хөөжээ.
Өмнөд Суданы Засгийн газрын төлөөлөгч “НҮБ-ын хүний эрхийн шинжээчийн мэдээлэлд нэг ч үнэн зүйл байгаагүй” гэж мэдэгджээ. Уг хэрэгтэй холбогдуулан НҮБ-ын ажилтнууд Өмнөд Суданы эрх баригчдыг шүүмжилж, тус улсад аллага, хүчин, хүний хулгай, эрүүдэн шүүх ажиллагаа их байгааг мэдээлсэн шинжээч Сандра Бейдасын тайланг үнэнээс зөрөөгүй гэж мэдэгдсэн байна.
Э.ТӨГС
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)