АСЕМ-ийн уулзалт эхэллээ

   ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Ази-Европын уулзалт (АСЕМ)-д оролцохоор Лаос Улсад хүрэлцэн ирлээ. Ази-Европын ес дэх удаагийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 5-6-нд Лаосын нийслэл Вьентьян хотод болно.
   ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Ази-Европын уулзалт (АСЕМ)-д оролцохоор Лаос Улсад хүрэлцэн ирлээ. Ази-Европын ес дэх удаагийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 5-6-нд Лаосын нийслэл Вьентьян хотод болно. Д.Медведев Вьентьянд хоёр өдрийн хөтөлбөртэй ирсэн бөгөөд тус улсын Ерөнхийлөгч Тюммали Сайнясон, Ерөнхий сайд Тхонгсинг Тхаммавонгтай уулзсаны дараа Ази-Европын уг дээд хэмжээний форумд оролцох юм байна.
Энэ удаагийн АСЕМ-ийн уулзалтын гол сэдэв нь улстөр, аюулгүй байдал, санхүүгийн болон эдийн засгийн асуудал байх аж. Лаос нь Энэтхэг-Хятадын хойгт оршдог, зүүн өмнөд Азийн орон бөгөөд 6.7 сая хүн амтай. Мөн тус улс хүн амын 77 хувь нь өдрийн хоёр хүрэхгүй ам.долларын орлоготой нэн буурай хөгжилтэй орнуудын дунд оршдог байна. Тиймдээ ч энэ удаагийн форумыг тус улсад зохион байгуулахаар төлөвлөжээ.
Ази, Европ нь дэлхийн худалдааны тал гаруй хувийг бүрдүүлдэг бөгөөд уулзалтад Лаос, ОХУ-аас гадна Монгол, Болгар, Индонез, Киргизстан, Өмнөд Солонгос, Кипр, Румын, Филиппин, Франц, Чех, Швейцарийн Ерөнхийлөгч, Австрали, Бангладеш, Бельги, Хятад, Герман, Итали, Дани, Камбож, Люксембург, Малайз, Норвеги, Пакистан, Польш, Португал, Сингапур, Словени, Тайланд, Финланд, Эстони, Японы Ерөнхий сайд, Брунейн султан, Европын комиссын ерөнхийлөгч Хосе Мануэл Барросо, Европын зөвлөлийн ерөнхийлөгч Херман ван Ромпей, Британийн Гадаад харилцааны сайд Уильям Хейг нар оролцох мэдүүлгээ өгчээ. Д.Медведев Лаост хоёр өдөр саатсаныхаа дараа Вьетнамыг зорих аж.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)