“Сэнди”-ийн хохирогчдод 23 сая ам.доллар хандивлав
- 2012-11-06
- Дэлхий
- 0
АНУ-д “Сэнди” хар салхи, түүнээс үүдэлтэй үерт нэрвэгдэгсдэд туслах хандивын концерт болж, 23 сая ам.доллар цуглуулжээ.
АНУ-д “Сэнди” хар салхи, түүнээс үүдэлтэй үерт нэрвэгдэгсдэд туслах хандивын концерт болж, 23 сая ам.доллар цуглуулжээ. Тоглолтод АНУ-ын рок, попын олон од ирж дуулсан бөгөөд телевизээр шууд дамжуулсан байна. “НБС Юниверсал” медиа компанийн зохион байгуулсан уг тоглолт бүтэн цаг үргэлжилсэн бөгөөд тоглолтоос олсон орлогыг Америкийн Улаан загалмай нийгэмлэгт хандивлажээ.
Тоглолтод Брюс Спрингстин, Билли Жоэл, Жон Вон Жови, Мэри Жей Блайж, Стинг, Кристина Агуилера зэрэг од оролцсон байна. “Сэнди” хар салхи АНУын түүхийн хуудсанд Нью-Йорк хотод сүүлийн 100 жилд тохиолдоогүй их хохирол учруулсан байгалийн гамшгаар тэмдэглэгджээ. Уг хар салхи, түүнээс үүдэлтэй үерийн улмаас одоогийн байдлаар АНУ-д 110 хүн амиа алдаж, 50 орчим тэрбум ам.долларын хохирол учраад байгаа аж.

Сэтгэгдэл (1)
(202.179.26.1)
хй хй