Перугийн бөө Б.Обамаг ялна гэв

Зарим санал асуулгаар Барак Обама, Митт Ромни нар энэ тэнцүү өрсөлдөж байгаа гэлцэж байгаа бол зарим эх сурвалжууд санал асуулгын дүн шувтарч байгаа тухай мэдээлсээр байна.
Зарим санал асуулгаар Барак Обама, Митт Ромни нар энэ тэнцүү өрсөлдөж байгаа гэлцэж байгаа бол зарим эх сурвалжууд санал асуулгын дүн шувтарч байгаа тухай мэдээлсээр байна. Гэвч нэгэн бүлэг хүмүүсийн хувьд санал асуулгын дүн өчигдөр хэдийнэ гарчээ. Перугийн бөө гэх тэдний хэлж байгаагаар, ноён Барак Обама энэ удаагийн сонгуульд гарцаагүй ялалт байгуулах аж.
Хөгжмийн зэвсгийн нэг төрөл гэгддэг маракас хөгжим, кока навч, галлюцинацийн ханд ашиглан, өөрсдийн орны уламжлалт Андийн хувцсыг өмсч, ёслол үйлдэх эдгээр Перугийн бөө нар Обамаг өрсөлдөгчөө ялна гэдгийг тогтоосон гэнэ. Тэд арц хүж уугиулж,Обамагийн зурагт хуудсыг ёслол үйлдэхэд ашигладаг ургамлаар үрж үзсэн бөгөөд энэ удаад түүнд аз ирнэ гэсэн хариу онгод тэнгэрээс нь ирсэн аж.
Тэдний шүгэл, дуу, бүжээнээр дүүрэн хачирхалтай ёслолыг сурвалжлахаар олон сэтгүүлчид ирсэн байснаас гадна нутгийн зон олон ч олноороо цугларсан байжээ.
Дашрамд сонирхуулахад, тэдний ёслолдоо ашиглан зажилдаг кока навч нь эрүүл мэндэд тун сайн бөгөөд өвчин зовиураас ангижруулах увидастай юм байна.

О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • hehe (202.179.20.153)

    2012-11-07

    ed nariin boo gej yu bdiin

  • (202.179.20.153)

    2012-11-07

    Erchuudee lord man gutliig songooroi 88114350

  • (202.179.20.153)

    2012-11-07

    Erchuudee lord man gutliig songooroi 88114350

  • (202.179.20.153)

    2012-11-07

    Erchuudee lord man gutliig songooroi 88114350

  • (202.179.20.153)

    2012-11-07

    haa gazar boo moo geed hachin nuhduud bh yum daa

  • (202.179.20.153)

    2012-11-07

    haha ene neeree unen l helj uridchilj helsen gehed