Төмөр хөлтэй залуу тэнгэр баганадсан барилгын оройд хүрчээ

Мотоциклын ослоор баруун хөлөө алдсан эр төмөр хөлнийхөө тусламжтайгаар дэлхийн тэнгэр баганадсан өндөр барилгуудын нэг болох Чикаго хотод орших 103 давхар цамхагийн оройд хүрч чаджээ.
Мотоциклын ослоор баруун хөлөө алдсан эр төмөр хөлнийхөө тусламжтайгаар дэлхийн тэнгэр баганадсан өндөр барилгуудын нэг болох Чикаго хотын 103 давхар цамхагийн оройд хүрч чаджээ.
Зак Вавтер гэх тэрээр оюуны болоод сэтгэл санааны байдлыг хянах чадвартай хиймэл хөлтэйгээ уг өндөр барилгын хамгийн дээд давхарт гарч чадсан анхны хүн болж, ийнхүү эхнэр хүүхдүүдээ баярлуулсан байна. 31 настай тэрээр нэг ч удаа амралгүйгээр нэгхэн цагийн дотор ажиллагааг амжилттай гүйцэтгэсэн бөгөөд түүний хамтаар 103 давхар өөд өгссөн туршилтын багийнхныг гайхшруулж орхисон гэнэ.
Тэрээр өмнө нь өөрийн хэвтэн эмчлүүлж байсан Чикагогийн “Сэргээн засах эмчилгээний институт”-ээс жил бүр уламжлал болгон зохиодог буяны арга хэмжээн дээр уг ухаалаг хиймэл хөлөө туршиж байсан аж. Уг арга хэмжээнд 3000 гаруй уулчин оролцсон бөгөөд 2100 шат өөд  хамтдаа өгсч, “Сэргээн засах институт”-ын буяны үйлст нэгдэж байсан байна.
Түүний хөлд суурилуулсан уг төмөр хөлтэй адил гарыг ч үйлдвэрлэх боломжтой гэнэ.
Энэхүү хиймэл эрхтэн нь 26 кг жинтэй бөгөөд өөр дээрээ өвдөгний булчингуудын үйл ажиллагааг зохицуулах, хянах үүрэг бүхий хоёр мотортой аж. Институтын зүгээс хүний хөлийг орлохуйц уг төхөөрөмжийг улам боловсронгуй болгож, удаан туршсаны эцэст ирэх жилээс олны хүртээл болгох гэнэ.

О.Удвал

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (202.179.20.153)

    2012-11-07

    gaihaltai

  • PVVVVV (202.179.20.132)

    2012-11-06

    arai l hund yum aa 26 kg tegeed yaaj 103 davhart garsan bna aa

  • (202.179.20.132)

    2012-11-06

    mundag l zaluu yum