Э.Болормаа: Би Япон уруу буцахгүй
- 2012-11-07
- Спорт
- 0
Арлын оронд Монгол хэмээх нэрийг дуурсган улсынхаа төрийн далбааг тэргүүн дээрээ залсан цорын ганц тулаанч Э.Болормаатай утсаар холбогдлоо. Түүний рингний нэрийг Есүй гэдэг. Аавын охид, хөвгүүдтэй эн зэрэгцэн монгол хүний сүр хүч, ид хавыг гайхуулсан тэрбээр одоо эх орондоо амьдарч байгаа билээ.






Арлын оронд Монгол хэмээх нэрийг дуурсган улсынхаа төрийн далбааг тэргүүн дээрээ залсан цорын ганц тулаанч Э.Болормаатай утсаар холбогдлоо. Түүний рингний нэрийг Есүй гэдэг. Аавын охид, хөвгүүдтэй эн зэрэгцэн монгол хүний сүр хүч, ид хавыг гайхуулсан тэрбээр одоо эх орондоо амьдарч байгаа билээ.

-Яг одоо Та хаана байна вэ?
-Гэртээ байна. Ингэсгээд гарах гээд л бэлтгэж байна.
-Ямар ажил хөөцөлдөхөөр гарах гэж байна?
-Эмнэлэгт очиж нуруугаа шаруулна. Бэртэл авсан болохоор хэцүүхэн л бай на. Бэлтгэл сургуулилт хийхгүй байгаа.
-Та “Шилэн тааз” кинонд тоглох гэж байгаа биз дээ. Зураг авалт эхэлсэн үү?
-Киноны зураг авалт эхлээгүй. Ер нь хөрөнгө мөнгө, санхүүжилтээ зохицуулчих юм бол удахгүй эхэлнэ. “Шилэн тааз” кино 30 ангитай. Энэ нь эмэгтэй чүүд чухам юунд санаа зовдог, тэдэнд тулгамддаг асуудлын тухай өгүүлсэн бүтээл юм.
-Кинонд яг ямар дүр бүтээх вэ?
-Хөдөөний бор охин арлын оронд очиж эх орныхоо нэрийг гаргана. Ер нь миний амьдралын тухай л хүүрнэнэ дээ. Гэхдээ кино болохоор уран сайхны хэтрүүлэгтэй хийх байх.
-Эх орондоо хэзээ ирсэн бэ. Япон уруу буцах уу?
-Ирээд жил гаран болж байна. Япон уруу буцахгүй. Одоо нутагтаа суурь шина. Хийхээр төлөвлөсөн ажил ч их байгаа шүү.

-Таныг тулааны тэмцээн зохион байгуулна гэж байсан. Яг хэдийд хийхээр төлөвлөж байна?
-Тэмцээн биш реалити нэвтрүүлэг хийх гээд бичиг цаасны ажилтай явж л байна. Хэрвээ ийм нэвтрүүлэг хий гээд баталчихвал тулааны тэмцээн зо хион байгуулна. Тулааны спорт сонирхдог хүүхэд залууст мэдлэг, мэдээлэл өгөх ажил хийх төлөвлөгөөтэй байна. Одоо өөрөө бэртэл авсан болохоор ирээдүйн тулаанчдын авьяасыг нээх хэрэгтэй гэж бодож байгаа. Монгол хүн авьяастай. Харин авьяасаа нээх гэж хугацаа алддаг юм шиг санагдсан.

-Ер нь тулааны спортыг охид илүү сонирхдог уу, хөвгүүд илүүтэй хичээллэх хандлагатай байна уу?
-Ажиглахад охид их сонирхдог юм шиг байсан. Тэд “Болороо эгчээ би тулааны спортоор хичээллэмээр байна. Хаана, хэнд хандах вэ” гэж асуудаг юм. Одоохондоо энэ чиглэлээр сургалт зохион явуулдаг клуб байхгүй. Тиймээс тэдэнд туслах зорилгоор тулааны спортоор дагнасан клуб нээх бодолтой байгаа.

-Та саяхан фэйсбүүкдээ олимпийн медаль зүүсэн зургаа тавьж, “Олимпоос медаль зүүх нь миний мөрөөдөл” гэж хэлсэн байна билээ. Тулааны спорт олимпийн төрөлд багтдаггүй. Магадгүй одооноос боксоор хичээллэвэл Таны мөрөөдөл биелэх боломжтой юм биш үү?
-Миний зүүсэн медаль бэлэг дурс галын дэлгүүрт зардаг сувинер байсан юм. Гэхдээ тэр медалийг зүүх агшинд гоё сэтгэгдэл төрж байсан. Тэгээд л олимпод оролцоод медаль аваад зогсч байвал ямар гоё вэ гэж төсөөлсөн юм. Түүнээс биш бокс, жүдогоор хичээллэе гэсэн бодол байхгүй.

Б.СЭЛЭНГЭ

Эх сурвалж: www.UNEN.mn
Сэтгэгдэл (4)
uka 88067362 (112.72.12.14)
sexdchixmeer l oxin bna shdee, dandaa tsarai muutai yumnuud zodoldog baisaniig bodvol dajgui ee amjilt xusie
(202.21.106.8)
bolormaad amjilt husie.zaluu hun erch huchtei bgarai.
hh (180.235.163.3)
amjilt husii chi chadnaa
Zochin (122.201.18.161)
Huurhun ohin bn. Hun hunii sonirhol gej hachin yum shuu.