Барак Обама ялалт байгууллаа

Сонгуулийн дүн гарахад тун  бага хугацаа үлдээд байна. Нийт америкчуудын 80 орчим хувь нь сонгуулиа өгч төрийн  тэргүүнээ нэрлээд байна.
Сонгуулийн дүн гарахад тун  бага хугацаа үлдлээ. Нийт америкчуудын 80 орчим хувь нь сонгуулиа өгч төрийн  тэргүүнээ нэрлээд байна. АНУ-ын ерөнхийлөгчийг сонгох 57 дахь удаагийн сонгуулийн урьдчилсан дүн гарч, ардчилсан намаас нэр дэвшигч Барак Обама сонгогчдын төлөөлөгчдийн 274 саналыг  аваад байна. Ингэснээр бүх зүйл ойлгомжтой болж Барак Обама ирэх дөрвөн жилд дахин дэлхийн их гүрнийг удирдахаар боллоо. Дэлхийн улстөрд шууд нөлөөлдөг гэх АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль энэ удаад дэндүү хурц өрсөлдөөн дор өрнөв. Ялалтыг аль ч талд эргүүлж мэдэхээр байсан найман мужийн дөрөвт нь буюу Нью Хэмпшир, Айова, Охайо, Висконсин мужуудад Барак Обама ялалт байгуулсан юм. 2008 онд Жорж Бушаас хүлээн авсан ажилгүйдэл, эдийн засаг, санхүүгийн хүнд байдал хэвээр байгаа нь Обамагийн хувьд хамгийн сөрөг тал байсан гэж болно. Ямартай ч дөрвөн жилийн өмнө “шинэчлэлийн” уриа дэвшүүлж, итгэл төгс ялалт байгуулж байсан Обама дахин дөрвөн жил Цагаан ордонд сууж, дэлхийн хамгийн нөлөө бүхний гүрнийг удирдахаар болов.





Ч. Батцэцэг



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.131.233.59)

    2012-11-08

    aztai ch chadaltai ch zaluu manaid iim uls torchod torvol mon ch saihan aaaaaaaa

  • (49.0.202.225)

    2012-11-07

    aztai l zaluu yum.