Олон улсын уулчдын багийг Монгол хүн ахалжээ
- 2012-11-08
- Спорт
- 0
Монгол ахлагчтай олон улсын уулчдын хамтарсан баг "Гималайн сувдан эрдэнэ" хэмээн нэрлэгддэг Ама Дабламын оргилд гарчээ. Монгол, Канад, Нидерланд, Норвегийн дөрвөн уулчны нэгдсэн багийг Монголын уулчин Л.Баярсайхан удирдсан байна.


Монгол ахлагчтай олон улсын уулчдын хамтарсан баг "Гималайн сувдан эрдэнэ" хэмээн нэрлэгддэг Ама Дабламын оргилд гарчээ. Монгол, Канад, Нидерланд, Норвегийн дөрвөн уулчны нэгдсэн багийг Монголын уулчин Л.Баярсайхан удирдсан байна. Хамтарсан баг Ама Дабламын оргил буюу 6812 метрийн өндөрт өнгөрсөн сарын 31-нд гарчээ. Тэд үндсэн авиралтдаа таван өдөр зарцуулсан байна. Багийн ахлагч Л.Баярсайхан Монголын уулын аяллын "Монгол Хайкин клуб"-ыг үүсгэн байгуулагч, хүний их эмч мэргэжилтэй.
Энэхүү авиралтаар Л.Баярсайхан эмч нэг жил дөрвөн сарын хугацаанд 4000 метрээс дээш Гималай, Альпийн өндөр оргилуудад 11 дэх удаагаа гарч уулын спортын түүхэнд нэгэн шинэ амжилт тогтоож байгаа юм. Авиралт цаг уурын хүнд нөхцөлд явагдсан тул нэг гишүүний хөл хөлдөж лагераас нисдэг тэргээр яаралтай Катманду хүргэсэн байна. Харин багийн бусад гишүүн, ахлагчийн биеийн байдал хэвийн байгаа аж.
Б.СИЙЛЭН

Эх сурвалж: www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)