В.Путин Батлан хамгаалахын сайдаа өөрчлөв

   ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Батлан хамгаалахын сайдаар зургаан жил ажилласан Анатолий Сердюковыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
   ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Батлан хамгаалахын сайдаар зургаан жил ажилласан Анатолий Сердюковыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. А.Сердюковын удирдаж байсан Батлан хамгаалах яам дуулиан тариад буй томоохон залилангийн хэрэгт холбогдсон юм. Үүний улмаас В.Путин түүнийг огцруулжээ.
Харин түүний В.Путин оронд өөрийн үнэнч холбоотон, Онцгой байдлын сайд асан Сергей Шойгуг томилохоор болжээ. Батлан хамгаалахын удирдлагууд яамны хөрөнгийг хувийн компаниудад зах зээлийн үнээс доогуур худалдаж, гурван тэрбум рубль (100 сая ам.доллар)-ийн ашиг олсон гэнэ.
Уг хэргийг шалгаж эхэлсэн байна. Анатолий Сеердюков 2007 онд Батлан хамгаалахын сайдаар томилогдсон бөгөөд гэр ахуйн тавилгын дэлгүүрийн захирал, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байжээ.

Э.ТӨГСЖАРГАЛ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (122.201.18.166)

    2012-11-08

    оросууд манай их хувьсгалчид, хэлмэгдүүлэгчид, архичид, авилгачид, тамхичид, янхандалт гээд л бузрыг дээдэс гээд байгаа одоогийн хүнд гаруудад үе удамд нь хүртэл тархинд нь суулгажээ.