Дэлхий нийт Хятадад анхаарлаа хандууллаа
- 2012-11-08
- Дэлхий
- 0
Дэлхий нийтийн анхаарал Хятадын Коммунист намын их хуралд төвлөрлөө.
Сүүлийн өдрүүдэд олон улс АНУ-ын 57 дахь удаагийн Ерөнхийлөгчийн
сонгууль, Хятадын Коммунист намын 18 дахь удаагийн их хуралд анхаарлаа
хандуулаад байсан юм.

Хэдийгээр өнөөдөр эхэлж буй Хятадын Коммунист намын үндэсний их хурлын тухай мэдээлэл хомс байсан ч дэлхийн өнцөг булан бүрээс сэтгүүлчид Хятадын дараагийн удирдагчаар хэн сонгогдохыг ажиглахаар Бээжинд иржээ. Учир нь таван жилд ганц тохиодог энэ хурлаас Хятадын дараагийн Ерөнхийлөгч тодрох юм. Эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж буй тус улсыг олон улс өмнөхөөсөө ч илүү ажиглах болсон юм.
Мэдээж эдийн засгийн өндөр өсөлттэй холбогдуулан Хятадын дараагийн Ерөнхийлөгчөөр хэн тодрох нь олон улсад туйлын чухал. Тиймдээ ч Бээжинд 1700 гаруй сэтгүүлч иржээ. Энэ нь таван жилийн өмнөхөөс хамаагүй өндөр тоо юм. Бээжингийн албаныхан тэднийг өнгөрөгч мягмар гаригт тэднийг хүлээн авч уулзсан байна.
Уулзалтын үеэр Колумбын "ЭльТиемпо" сонины сэтгүүлч Эдулфо Пена "Дэлхий нийт Бээжинд юу болохыг хүлээж байна. Коммунист намын их хурлаас гарсан шийдвэр бүхэн дэлхийд маш чухал байх болно" гэж хэлжээ.

Сэтгэгдэл (0)