С.Берлускони уучлалт гуйв
- 2012-11-08
- Дэлхий
- 0
Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони италичуудаас эдийн засгийн хямралд уучлал гуйлаа.
Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони италичуудаас эдийн засгийн хямралд уучлал гуйлаа. Түүнийг италичуудын ихэнх нь айсуй эдийн засгийн хямралын эсрэг ямар нэгэн арга хэмжээ авч чадаагүй гэж буруутгадаг байна. Тиймдээ ч С.Берлускони Ерөнхий сайдын албан тушаалаа хугацаанаас нь өмнө нэрт эдийн засагч Марио Монтид шилжүүлсэн аж. Грек, Испаниас эхлэлтэй Европын эдийн засгийн хямрал Италийг тойроогүй.
Үүний улмаас Италид ажилгүйдэл сүүлийн 20 жилд байгаагүйгээр унажээ. Мэдээж ажилгүй иргэд үүний буруутнаар С.Берлускониг нэрлэсэн байна. Харин С.Берлускони "Тэднээс уучлалт гуйж, эдийн засгийн хямралын эсрэг шаардлагатай бүхий л арга хэмжээг авахаар ажиллаж байгаа" гэж мэдэгджээ. Мөн тэрбээр ирэх оны хавар болох парламентын сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Саяхан Миланы прокурорууд түүнийг татвараас зайлсхийсэн хэрэгт буруутган дөрвөн жилийн хорих ял оноох болсноо мэдээлсэн юм. Харин С.Берлускони үүнд Ерөнхий сайд Марио Монтиг буруутгаж, парламентыг тараана гэж сүрдүүлсэн. Хэдийгээр С.Берлускони олон нийт болон улстөрчдийн шахалтаар Ерөнхий сайдын албан тушаалаа хүлээлгэн өгсөн ч түүний нам парламентад олонхи хэвээр байгаа юм.
Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони италичуудаас эдийн засгийн хямралд уучлал гуйлаа. Түүнийг италичуудын ихэнх нь айсуй эдийн засгийн хямралын эсрэг ямар нэгэн арга хэмжээ авч чадаагүй гэж буруутгадаг байна. Тиймдээ ч С.Берлускони Ерөнхий сайдын албан тушаалаа хугацаанаас нь өмнө нэрт эдийн засагч Марио Монтид шилжүүлсэн аж. Грек, Испаниас эхлэлтэй Европын эдийн засгийн хямрал Италийг тойроогүй. Үүний улмаас Италид ажилгүйдэл сүүлийн 20 жилд байгаагүйгээр унажээ. Мэдээж ажилгүй иргэд үүний буруутнаар С.Берлускониг нэрлэсэн байна. Харин С.Берлускони "Тэднээс уучлалт гуйж, эдийн засгийн хямралын эсрэг шаардлагатай бүхий л арга хэмжээг авахаар ажиллаж байгаа" гэж мэдэгджээ. Мөн тэрбээр ирэх оны хавар болох парламентын сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл (0)