Канадын Ерөнхий сайд Филиппинд айлчилна

   Канадын Ерөнхий сайд Стивен Харпер энэ сарын 8-9-нд Филиппинд айлчилна. Түүнийг Филиппиний Ерөнхийлөгч Бениньо Акино Ерөнхийлөгчийн ордондоо хүлээн авах аж.
   Канадын Ерөнхий сайд Стивен Харпер энэ сарын 8-9-нд Филиппинд айлчилна. Түүнийг Филиппиний Ерөнхийлөгч Бениньо Акино Ерөнхийлөгчийн ордондоо хүлээн авах аж. Филиппиний Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр, Б.Акино, С.Харпер нар хоёр орны эдийн засгийн түншлэлийг бэхжүүлэхээр асуудлаар хэлэлцэнэ.
С.Харперийг Канадын Олон улсын худалдаа болон Ази-Номхон далайн гарцын асуудал хариуцсан сайд Эд Фаст, Байгалийн баялгийн сайд Жо Оливер, сенатч Тобиас Энверга нар дагалдах аж.
 Энэ айлчлал Канадын Засгийн газрын тэргүүн Филиппинд 15 жилийн дараа зочилж буйгаараа онцлог юм.

Э.ТӨГСЖАРГАЛ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)