Шилдэг ширэн бээлийтнүүдийн тулаан айсуй
- 2012-11-08
- Спорт
- 0
Мэргэжлийн боксын ертөнцөд Монгол Улсыг төлөөлж буй Ч.Цэвээнпүрэв
дэлхийн аваргын бүсийн төлөө Индонезийн Дауд Чино Ёрдантай тулалдахаар
болжээ.
Мэргэжлийн боксын ертөнцөд Монгол Улсыг төлөөлж буй Ч.Цэвээнпүрэв дэлхийн аваргын бүсийн төлөө Индонезийн Дауд Чино Ёрдантай тулалдахаар болжээ. Олон улсын боксын холбооны дэлхийн аварга цолыг эзэмшигч Дауд Чино Ёрдан хүчтэй өрсөлдөгчдийн тоонд зүй ёсоор багтдаг байна.
Мэргэжлийн боксын рингэд 32 тоглолт хийснийхээ 29-д нь ялалт байгуулсан Д.Ёрдан өнгөрсөн оны тавдугаар сард Филиппиний Л.Вилланеуваг буулгаж дэлхийн аварга болсон. Улмаар цолоо хамгаалах анхны тулаанаа Ч.Цэвээнпүрэвтэй хийхээр болсон байна. Харин Ч.Цэвээнпүрэв 1997 оноос хойш тулалдаж байгаа бөгөөд энэ хугацаанд 41 тоглолтын 36-д ялсан түүхтэй. Хоёр боксчны тулаан Сингапурын "Марина Бэй Сандс" цогцолборт ирэх баасан гаригт болно.
Мэргэжлийн боксын ертөнцөд Монгол Улсыг төлөөлж буй Ч.Цэвээнпүрэв дэлхийн аваргын бүсийн төлөө Индонезийн Дауд Чино Ёрдантай тулалдахаар болжээ. Олон улсын боксын холбооны дэлхийн аварга цолыг эзэмшигч Дауд Чино Ёрдан хүчтэй өрсөлдөгчдийн тоонд зүй ёсоор багтдаг байна. Мэргэжлийн боксын рингэд 32 тоглолт хийснийхээ 29-д нь ялалт байгуулсан Д.Ёрдан өнгөрсөн оны тавдугаар сард Филиппиний Л.Вилланеуваг буулгаж дэлхийн аварга болсон. Улмаар цолоо хамгаалах анхны тулаанаа Ч.Цэвээнпүрэвтэй хийхээр болсон байна. Харин Ч.Цэвээнпүрэв 1997 оноос хойш тулалдаж байгаа бөгөөд энэ хугацаанд 41 тоглолтын 36-д ялсан түүхтэй. Хоёр боксчны тулаан Сингапурын "Марина Бэй Сандс" цогцолборт ирэх баасан гаригт болно.

Сэтгэгдэл (1)
tamirchin (85.69.55.116)
sain tamirchin mongol gedeg ner ee ertentciin chixnee duursgaj yavaa xuu dee amjilt xusii iluu iluu iluu shuu