ОХУ-д тамирчин, дасгалжуулагч бэлтгэнэ
- 2012-11-08
- Спорт
- 0
ОХУ-ын Сочи хотноо болсон "Энх тайван, спорт" олон улсын чуулганд
Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал, газрын дарга
Д.Жаргалсайхан нар оролцжээ.
ОХУ-ын Сочи хотноо болсон "Энх тайван, спорт" олон улсын чуулганд Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал, газрын дарга Д.Жаргалсайхан нар оролцжээ. Чуулганы үеэр ОХУын Спортын яамны орлогч сайд Н.В.Паршикова болон албаны хүмүүстэй ажил хэргийн уулзалтыг зохион байгуулж, хоёр орны спортын салбарын өнөөгийн байдлын талаар хэлэлцэж, санал бодлоо солилцжээ.
Монголын талаас зарим спортын мэргэжилтэн, дасгалжуулагчийг ОХУын спортын их сургуулиудад бэлтгэх, харилцан солилцох, Монголд спортын байгууламж барих төсөлд хамтран оролцох, тамирчдын хамтарсан бэлтгэл хийх, Сочийн өвлийн олимпод оролцох тамирчдыг ОХУ-ын талд бэлтгэх зэрэг асуудлыг ярьж шийдвэрлэхээр болсон аж. Мөн тамирчдын зорчих визний үнийг бууруулах, хөнгөлөлт үзүүлэх талаар холбогдох улсын Гадаад хэргийн яамдад харилцан санал оруулахаар болсон байна.
ОХУ-ын Сочи хотноо болсон "Энх тайван, спорт" олон улсын чуулганд Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал, газрын дарга Д.Жаргалсайхан нар оролцжээ. Чуулганы үеэр ОХУын Спортын яамны орлогч сайд Н.В.Паршикова болон албаны хүмүүстэй ажил хэргийн уулзалтыг зохион байгуулж, хоёр орны спортын салбарын өнөөгийн байдлын талаар хэлэлцэж, санал бодлоо солилцжээ.Монголын талаас зарим спортын мэргэжилтэн, дасгалжуулагчийг ОХУын спортын их сургуулиудад бэлтгэх, харилцан солилцох, Монголд спортын байгууламж барих төсөлд хамтран оролцох, тамирчдын хамтарсан бэлтгэл хийх, Сочийн өвлийн олимпод оролцох тамирчдыг ОХУ-ын талд бэлтгэх зэрэг асуудлыг ярьж шийдвэрлэхээр болсон аж. Мөн тамирчдын зорчих визний үнийг бууруулах, хөнгөлөлт үзүүлэх талаар холбогдох улсын Гадаад хэргийн яамдад харилцан санал оруулахаар болсон байна.


Сэтгэгдэл (0)