”Channel 5” -ын худалдааг европын холбоо хориглох нь
- 2012-11-09
- Дэлхий
- 0
90 жилийн туршлагатай "Channel 5" үнэртэй усанд хүний биед харшил үзүүлэх бодис агуулагддаг гэсэн судалгаа гарсан учир худалдааг нь зогсоох хэрэгтэй гэж Америкийн "Телеграф" сэтгүүлд бичжээ.


90 жилийн туршлагатай "Channel 5" үнэртэй усанд хүний биед харшил үзүүлэх бодис агуулагддаг гэсэн судалгаа гарсан учир худалдааг нь зогсоох хэрэгтэй гэж Америкийн "Телеграф" сэтгүүлд бичжээ. Европын холбооны удирдах зөвлөл уг үнэртэй усанд агуулагдах харшил үүсгэгч 100 бодис иргэдийн эрүүл мэндэд аюулд учруулж болзошгүй гэж үзжээ. Европын холбоо эл брэндийг үүсгэн байгуулагчдыг хүлээн авч уулзаж, нөхцөл байдлыг танилцуулж, гадаадад худалдаалахыг хориглосон байна. Мөн "Channel 5"-ын орц найрлагыг өөрчлөх шаардлагатайг сануулжээ. Байгалийн гаралтай гэгдэх лемон, жасмин хүртэл харшил үүсгэгч бодист тооцогддог аж.
Г.НЯМ

Эх сурвалж: www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)