Х.Цагаанбаатар дэлхийн шилдэг жүдочидтой халз тулалдана

   Жүдогийн 66 кгын жинд чансаагаараа манлайлдаг 16 шилдэг бөх халз тулалдахаар болжээ.
   Жүдогийн 66 кгын жинд чансаагаараа манлайлдаг 16 шилдэг бөх халз тулалдахаар болжээ. Тэмцээнийг ОХУ-ын жүдо бөхийн холбоо, Олон улсын жүдо бөхийн холбоотой хамтран зохион байгуулж байгаа юм. 66 кг-ын жингийн дэлхийн шилдэг жүдочдын халз тулаанд манай улсаас Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар зодоглохоор болжээ.
Зохион байгуулагчдын зүгээс тэмцээнд зодоглох шилдэг 16 бөхийг сонгохдоо сүүлийн хоёр жилийн хугацаанд оролцсон тэмцээнүүдэд үзүүлсэн амжилтаар нь дүгнэсэн байна. Х.Цагаанбаатарын хамт Алим Гаданов, Муса Могушков, Масаши Эбинума, Жүнпей Моришита, "Лондон-2012" олимпийн аварга, Гүржийн Лаша Шавдатуашвили нарын жүдоч Москва хотноо өрсөлдөнө.
Энэ жинд Япон, Өмнөд Солонгос, ОХУ-ын жүдочид ноёлж байгаа юм. ОХУ-ын нийслэл Москва хотод ирэх сарын 15-нд хийхээр товлосон уг тэмцээний шагналын сан 66 мянган евро. Харин түрүүлсэн бөх 30 мянган евро өвөртөлнө.

Б.СЭЛЭНГЭ



www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • davka (122.254.127.66)

    2012-11-19

    Tsgaanbandiig mongolchuud bygd demjij bna shyy uragshaa