Волейболын холбоо шинэ ерөнхийлөгчтэй боллоо

Монголын волейболын холбооны ээлжит бус чуулган болж өнгөрлөө.
Монголын волейболын холбооны ээлжит бус чуулган болж өнгөрлөө. Өмнө нь 2010 онд ээлжит чуулганаа хуралдуулан дүрмийн нэмэлт өөрчлөлт болон шинэ Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгож байсан бол энэ удаад цаг үеийн тулгамдсан асуудал болоод 2010 оны дүрмийн хэрэгжилтийн явц, дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцжээ.

Чуулганд 49 байгууллагын 180  гаруй төлөөлөгч оролцож, 12 жилийн турш тус холбоог тэргүүлсэн Х.Бадамсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Ц.Баярбаатарыг томилсон байна. Үүнээс гадна удирдах зөвлөлийн гишүүдийг шинэчилжээ. Харин Монголын волейболын холбооны генсекээр Ц.Бат-Энхээр хэвээр батлав.

Ч. Батцэцэг

WWW.UNEN.MN

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)