Солонгосоор ярьдаг заан

    Азийн нэгэн эр заан солонгос хэл сурчээ. Амьтан гэхэд тэрээр их сайн сурсан бөгөөд Сайн байна уу, сайн байна, хэвт, үгүй, суу зэрэг долоон үгийг хэлж сурсан байна.
    Азийн нэгэн эр заан солонгос хэл сурчээ. Амьтан гэхэд тэрээр их сайн сурсан бөгөөд Сайн байна уу, сайн байна, хэвт, үгүй, суу зэрэг долоон үгийг хэлж сурсан байна. “Кошик” хэмээх нэртэй уг заанд Австрийн Вена хотын Их сургуулийн мэргэжилтэн, амьтан сургагч Анжела Стоегэр хүний дуу хоолойг дуурайн хэлэхийг зааж өгчээ.
Кошик Өмнөд Солонгосын амьтны хүрээлэнд амьдардаг бөгөөд урт хошуугаа аман дээрээ тавьж, сурсан хэлээрээ ярьж гардаг байна. Хүнээс гарч буй дуу хоолойны хамгийн гол онцлог нь хоолойн өнгө, цараандаа байдаг бөгөөд Кошик хүний дуу хоолойны онцлогийг чадварлагаар гаргаад зогсохгүй, амьтан сургагчийн зааж өгсөн үгсүүдийг яг адилхан хэлж чадаж байсан нь судлаач эрдэмтдийг гайхшруулж орхисон гэнэ.Судлаачид Кошикийн яриаг дуу хураагуурт хурааж авч, Солонгос хүнд сонсгож, баримтжуулжээ.
Ийнхүү Кошик сүүн тэжээлтэн амьтдын дундаас хүний хэлийг хамгийн сайн дуурайж чадсан амьтан болж байгаа аж. Өмнө нь Африкийн амьтны хүрээлэнд амьдардаг заанууд хүний дуу хоолойг дуурайх гэж оролдоод чадаагүй бөгөөд мөн Казакстаны амьтны хүрээлэнд амьдардаг Ази гаралтай нэгэн эр заан Орос, Казак хэлийг дуурайх гээд чадахгүй байгаа гэнэ.




О.Удвал



www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.179.20.173)

    2012-11-13

    kkkk funny