Хятадын коммунист намын XVIII дахь удаагийн их хурал эхэллээ
- 2012-11-09
- Дэлхий
- 0
Хятадын Ерөнхийлөгч Ху Жинтао Коммунист намын XVIII дахь удаагийн их
хурлыг нээж илтгэл тавилаа. Коммунист намын их хурал таван жилд нэг
удаа болдог бөгөөд 10 жилд нэг удаа удирдагчийг сонгодог.

Үүнээс гадна Коммунист намын улстөрийн товчоо, улстөрийн товчооны байнгын хорооны гишүүдийг өөрчлөх аж. 85 орчим сая гишүүнтэй Коммунист намын энэ удаагийн хуралд 2213 гишүүн оролцох аж. Үүний 204 нь төв хороо, 24 нь улстөрийн товчоо, ес нь улстөрийн товчооны байнгын хорооны гишүүн байх бөгөөд эрх мэдлээрээ хамгийн том нь улстөрийн товчооны байнгын хороо аж.
Бүтэн долоо хоног хуралдах уг хурлын үеэр тус байнгын хорооны есөн гишүүний долоо, түүний дотор Ерөнхийлөгч Ху Жинтао, Ерөнхий сайд Вэнь Зябао нар огцрох аж. Харин Си Зиньпин, Ли Кэцян үлдэх аж. учир Си Зиньпин намын дарга буюу Ерөнхийлөгч, Ли Кэцян намын дэд дарга буюу дэд Ерөнхийлөгч болох аж. Үндсэндээ энэ шийдвэр хэдийнэ шийдэгдчихсэн байсан гэнэ. Харин хурал дээр зөвхөн батлах аж. Юутай ч Си Зиньпин ирэх оны гуравдугаар сараас эхлэн БНХАУын Ерөнхийлөгчөөр ажиллах нь.

Сэтгэгдэл (1)
(202.179.24.255)
Бат-vvл ерєхийлєгчийн сонгуулийн ємнє ийм болчимгvй vг хэлж улс орноо болон єєрийгээ тун эвгvй байдалд оруулж байгаа нь тун харамсалтай байна. Уул нь Ерєнхийлєгчид Бат-Yvлийг єрсєлдєєсэй гэж их хvсэж байна. Ер нь хоёр хєршєє хараан зvхээд байх нь тун утгагvй зvйлэлдээ.Энэ дэрсэн толгойт Сосорбарамаас гарсан санаалдаа. Манайхан Ленинийг даанч муу мэдэх юм. Ленингvйгээр єнєєдрийн Тусгаар тогтносон Монгол Улс байхгvй байсан гэдгийг яагаад ойлгодоггvй юм.Нєгєє талаар Эхийн талаас Халимаг цустай,Эцгийн талаас Атилийн цустай хvн байсан бєгєєд тvvнийгээ сайн мэддэг учир 400 000 гаруйхан хvнтэй євчинд баригдсан Монгол vндэстнийг аврахын тєлєє 400 гаад эмч нарыг илгээж эрvvлжvvлэх ажилыг шуурхай эхлvvлсэнээс эхлvvлээд маш их зvйлийг хийсэн хvндээ.Монголыг тусгаар улс байлгах бодлогыг Ленин Фрункз хоёр хатуу барьж байсан, энэ бодлогыг нь Сталин үргэлжлүүлсэн. Фрунз бас монгол цустай хүн байсан.Одоогийн ОХУ-ын Путин ч гэсэн Бат хаантай их ойр байсан бас нилээд цус холилдсон Владимирынханы удмын хүн. Түнийгээч үйл хөдлөлөөрөө үргэлж харуулж байдаг.Ийм жижиг боловч нарийн ширийн зүйл дээрэл төрийн алтан аргамжны бодлого тогтдог гэдгийг бид үргэлж санаж явах ёстой билээ.