Иран Саудын Арабын онгоцыг саатуулжээ

   Ираны тэнгисийн цэргийнхэн Саудын Арабын загас агнуурын хөлөг онгоцыг саатуулсан байна. Учир нь Саудын Арабын усан онгоц Ираны Бушере мужийн эргийн ойролцоох усанд нэвтэрсэн аж.
   Ираны тэнгисийн цэргийнхэн Саудын Арабын загас агнуурын хөлөг онгоцыг саатуулсан байна. Учир нь Саудын Арабын усан онгоц Ираны Бушере мужийн эргийн ойролцоох усанд нэвтэрсэн аж. Уг усан бүс нутаг Ираны газар нутагт харьяалагддаг гэнэ. Бушере мужийн эргийн хамгаалалтын командлагч хурандаа Каландар Лашкари "Өнгөрөгч мягмар гаригт Саудын Арабын усан онгоц манай бүс нутагт халдсан.
 Тиймээс бид усан онгоцыг багийн гишүүдийн хамт саатуулаад байна" гэжээ. Тэрбээр үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Иран, Саудын Араб нь Персийн булангийн хамгийн том газар нутагтай хоёр орон ч Иран булангийн усан бүс нутгийн ихэнхийг эзэмшдэг байна.

Э.ТӨГС

www.UNEN.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)