Д.Кэмирон Сирийн дүрвэгчидтэй уулзав

    Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон Сирийн дүрвэгчидтэй уулзжээ. Тэрбээр Арабын нэгдсэн эмират, Саудын Арабт айлчлахаар Персийн буланд ирээд байгаа юм.
    Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон Сирийн дүрвэгчидтэй уулзжээ. Тэрбээр Арабын нэгдсэн эмират, Саудын Арабт айлчлахаар Персийн буланд ирээд байгаа юм. Энэ үеэр тэр Сири-Иорданы хил дээрх Заатри хэмээх дүрвэгчдийн хуаранд зочилж Сирийн иргэдтэй уулзсан байна. Д.Кэмерон Сирийн дүрвэгчидтэй тэдний ахуй байдал, хүсэл мөрөөдлийн тухай ярилцжээ. Ярилцлагын төгсгөлд Д.Кэмерон "Британи Улс Башар аль-Ассадыг эсрэг тэмцэж буй Сирийн сөрөг хүчнүүдэд тусална.
Сирийн сөрөг хүчнүүд Дамаскийн тэргүүний эсрэг хүчээ нэгтгэж тэмцэх хэрэгтэй" гэж хэлжээ. Д.Кэмероны хэлснээр, Заатри хуаранд өдөрт 500-гаас дээш дүрвэгч ирдэг байна. Тэд уг хуаранд ирэхийн тулд 15 өдөр алхдаг гэнэ. Сириэс дүрвэсэн иргэд ихэвчлэн Иордан, Туркийг зорьдог байна. Тиймээс тус хоёр улс энэ асуудалд олон улсыг анхаарлаа хандуулахыг хүсээд байгаа юм. Сирид 18 сар үргэлжилж буй цуст хүчирхийллийн улмаас 30 мянга гаруй хүн амь үрэгдэж, 500 мянга орчим хүн гадагшаа дүрвэжээ.
Харин Сирид 2.5 сая хүнд хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байгаа аж. Британи Улс Сирид олон нийтийг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа өрнөсний дараа тус улсын сөрөг хүчнийхэнд олон сая фунтын тусламж үзүүлээд байгаа бөгөөд санхүүгийн тусламжийн хэмжээгээр АНУ-ын дараа бичигдэж байна. Ямартай ч Д.Кэмерон Сирийн дүрвэгчидтэй уулзсан "Их-20"-ын анхны удирдагч болж байна.

 Э.ТӨГС

www.UNEN.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)