Оросын сэтгүүлч тусламж хүсчээ
- 2012-11-09
- Дэлхий
- 0
Сирид алга болсон Оросын сэтгүүлч эмэгтэй Анхар Кочнева тусламж хүссэн бичлэг илгээсэн байна.
Сирид алга болсон Оросын сэтгүүлч эмэгтэй Анхар Кочнева тусламж хүссэн бичлэг илгээсэн байна. Уг бичлэг фэйсбүүкийн хуудсанд тавигдсан байжээ. Өдгөө 40 настай А.Кочнева Украины иргэн бөгөөд Оросын хэвлэлд ажилладаг аж. Тэрбээр өнгөрөгч аравдугаар сарын 15-наас хойш сураггүй байсан бөгөөд Сирид ажиллаж буй мэргэжил нэгт нөхөд нь барьцаалагдсан гэж дүгнэж байв.
Үүнтэй холбогдуулан Орос, Украины дипломатчид болон Сирийн Засгийн газар А.Кочневаг барьцаалагчдаас түүнийг суллахыг хүссэн юм. А.Кочнева аравдугаар сарын 15-нд Хомс хот уруу ганцаараа яваад сураггүй болжээ. Тэрбээр тусламж гуйсан бичлэгтээ "Намайг Анхар Кочнева гэдэг. Би Хомст байна. Украин, Оросын Элчин сайдын яам болон Сирийн эрх баригчид намайг барьцаалагчидтай уулзана гэдэгт найдаж байна.
Барьцаалагчид та нартай уулзахыг хүсч байна" гэжээ. Гэхдээ барьцаалагчид түүнийг ямар төлбөрөөр суллах тухайгаа дурдаагүй байна. Үүнтэй холбогдуулан Украины Ерөнхийлөгч Виктор Янукович А.Кочневаг суллуулахын төлөө Засгийн газар болон Дамаск дахь ОХУ-ын Элчин сайдын яамыг шаардлагатай бүхий л арга хэмжээг нэн даруй авахыг хүсчээ.

Сэтгэгдэл (0)