Этгээд эрийн зуухтай машин

    Швейцарийн иргэн Паскал Прокоп тэсгим хүйтэн өдрийн тухай гомдоллож суухын оронд машиндаа мод түлдэг, яндантай зуух тавихаар шийджээ.
    Швейцарийн иргэн Паскал Прокоп тэсгим хүйтэн өдрийн тухай гомдоллож суухын оронд машиндаа мод түлдэг, яндантай зуух тавихаар шийджээ. Меттменстеттен гудамжаар 1990 оны "Волво-240" унаж яваа энэ эр хөгжилтэй, бас этгээд нэгэн. Машины дээврээс ил гарсан яндангаар нь утаа савсах нь яг л хүүхэлдэйн киног санагдуулна. Сүүлийн жилүүдэд Европт нэлээд хүйтэрч байгаа нь Прокопийг ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн гэнэ.
    Тэрбээр зорчигч талын суудлын оронд зуух байрлуулж, мод түлж машинаа халаадаг байна. Мөн машиндаа ихэд сэтгэл хангалуун байдаг аж. Гал түлдэг машины аюулгүй байдлын талаар ихээхэн шүүмжлэлтэй тулгарсан ч Швейцарийн техникийн аюулгүй байдлын хяналтын газраас хөдөлгөөнд оролцохыг нь зөвшөөрсөн байна.
   Энэхүү зөвшөөрөл түүнд хялбархан олдоогүй нь ойлгомжтой. Гэхдээ хөдөлгөөнд оролцоход шаардлагатай бүхий л нөхцөлийг хангах өөрчлөлтийг машиндаа хийсэн аж.

З.ЦЭЦЭНБИЛЭГ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)