Төмрийн хаягдлаас бүтсэн ”Мерседес”
- 2012-11-10
- Дэлхий
- 0
1955 онд худалдаанд гарсан "Мерседес-300" автомашиныг төмрийн хаягдлаар бүтээсэн нь олон хүний сонирхлыг татаж байна.
1955 онд худалдаанд гарсан "Мерседес-300" автомашиныг төмрийн хаягдлаар бүтээсэн нь олон хүний сонирхлыг татаж байна. Автомашин сонирхогч гурван найз хамтарч 10 мянган төрлийн төмрийн хаягдлаар дээрх машиныг бүтээжээ. Үүнээс өмнө гурван найз "Москвич", "Лада" зэрэг машины үлдэгдлийг ашиглан бүтээж байсан туршлагатай гэнэ. "Мерседес-300" автомашиныг бүтээсэн багийн ахлагч Циелски "Бидний энэ удаагийн бүтээл жинхэнэ төгс болж чадлаа. Хэн ч, хэзээ ч ийм бүтээл хийж байгаагүй байх. Манай баг жинхэнэ төгс машиныг төмрийн хаягдлаар бүтээх санаагаа 2000 онд олсон. Гэхдээ ямар машин бүтээх вэ гэдэг дээр санал зөрөлдөөд байсан. Судалж судалж "Мерседес-300" загварыг бүтээхээр болсон.
Энэ машин бол жинхэнэ хүнд зориулагдсан машин. Тэр тусмаа моторын бүтэц нь үнэхээр төгс хийгдсэн юм билээ. Тиймээс бид моторыг эхэлж бүтээхээр ярилцсан" гэжээ. Гурван найзын хамтын бүтээл нэг тонн гаруй жинтэй, 100 км-т 25 литр шатахуун зарцуулдаг гэнэ. Гэхдээ нэг хүндрэл байгаа нь дугуйг төмрөөр хийсэн учир гурван км л явж болох юм байна. "Мерседес"-ийн цул төмрөөр хийсэн загварыг өөрийн болгохын тулд 60 мянган паунд төлөх шаардлагатай ажээ.

Сэтгэгдэл (0)