Хамгийн үнэтэй ”Ламборжини”
- 2012-11-10
- Дэлхий
- 0
Германы зохион бүтээгч Роберт Гульпень дэлхийн хамгийн үнэтэй автомашины дууриамал, жижиг загварыг зохион бүтээжээ.
Германы зохион бүтээгч Роберт Гульпень дэлхийн хамгийн үнэтэй автомашины дууриамал, жижиг загварыг зохион бүтээжээ. Уг машин нь "Ламборжини Эйвэнтэйдо LP700- 4" бөгөөд нэгийг харьцах нь наймын хэмжээтэй, цагаан алт, карбоноор хийж үнэт чулуугаар чимэглэсэн аж. 53 настай зохион бүтээгч бүтээлээ "Урлагийн дэвшилтэт технологи" гэж нэрлэсэн байна. Мөн урьд өмнө хэний ч хийж байгаагүй хосгүй бүтээл хийхийг хүссэн нь үнэт бүтээлийг төрүүлжээ.
Механик инженер мэргэжилтэй Роберт 1990-ээд оноос үнэт металлаар төрөл бүрийн машины дууриамал загварыг хийж эхэлсэн аж. "Ламборжини"-гийн их биеийг яг л жинхэнэ юм шиг карбоноор хийж, хоёр сая еврогоор үнэлэгдэх үнэт металл, чулуугаар чимиглэсэн байна. Машинаа дэлхийд алдартай, хамгийн үнэтэй загвар машин болгоход тэрбээр 500 цаг зарцуулжээ.
Ирэх сард болох дуудлага худалдааны үнэ нь жинхэнэ загвараасаа даруй 12 дахин их буюу 3.5 сая еврогоос эхэлж байгаа юм. Жинхэнэ загварын үнэ нь 303.450 евро ажээ. Хэрэв дуудлага худалдаа болохоос өмнө авах сонирхолтой хүн байвал 4.5 сая еврогоор авах саналыг тавьж байгаа гэнэ.

Сэтгэгдэл (0)