”Эдийн засагт хэмнэлттэй автомашин”-ууд

БНХАУ 2012 онд үйлдвэрлэгдсэн автомашинуудын дунд "Эдийн засагт хэмнэлттэй автомашин" судалгаа явуулжээ. Энэ судалгаанд нийт зургаан сая жолооч хамрагдаж таван асуултад хариулсан байна. Ингэхдээ "100 км-т зарцуулах шатахууны хэмжээ", "Моторын багтаамж, байгальд ээлтэй эсэх", "Загварын шинэчлэл, шийдэл", "Явах эд ангийн сэлбэгийн үнэ", "Нийт худалдан авагчдын сэтгэл ханамж" гэсэн асуулт тавьжээ.
БНХАУ 2012 онд үйлдвэрлэгдсэн автомашинуудын дунд "Эдийн засагт хэмнэлттэй автомашин" судалгаа явуулжээ. Энэ судалгаанд нийт зургаан сая жолооч хамрагдаж таван асуултад хариулсан байна. Ингэхдээ "100 км-т зарцуулах шатахууны хэмжээ", "Моторын багтаамж, байгальд ээлтэй эсэх", "Загварын шинэчлэл, шийдэл", "Явах эд ангийн сэлбэгийн үнэ", "Нийт худалдан авагчдын сэтгэл ханамж" гэсэн асуулт тавьжээ. Судалгааны дүнд "Эдийн засагт хэмнэлттэй автомашин"-ыг "Форд Фиеста" тэргүүлсэн байна. Мөн БНСУ-ын хэд хэдэн автомашин жагсаалтын дээгүүр бичигдсэн аж.

1. "Форд Фиеста" АНУ-ын машин үйлдвэрлэгч, үндэстэн дамнасан корпораци "Форд моторс" компанийн "Форд Фиеста" машин жагсаалтыг тэргүүлжээ. Судалгаанд хамрагдсан нийт хүний 85 гаруй хувь нь эерэг дүн өгсөн байна. Мөн эмэгтэй хүн унахад тохиромжтой, шатахуунд хэмнэлттэй, байгальд ээлтэй зэрэг үзүүлэлт нь жагсаалтыг тэргүүлэхэд гол нөлөө үзүүлсэн аж.

2. "Хьюндай Элентра" БНСУ-ын "Хьюндай" компанийн энэ оны шилдэг бүтээл "Элентра" бага оврын седан автомашин худалдаанд гарсан даруйдаа автомашин сонирхогчдын анхаарлыг татсан. Гаднах загвар, интерьерийн шийдэл зэрэг нь энэхүү автомашиныг жагсаалтын хоёрдугаарт бичүүлжээ. Мөн өндөр үзүүлэлттэй хөдөлгүүр, аюулгүй байдал, сэлбэгийн олдоц зэрэг нь нөлөөлсөн нь дамжиггүй.

3. "Киа Форте" Өнгөрсөн жил БНХАУ-д хамгийн их борлуулагдсан автомашинаар тодорсон "Киа Форте" энэ жил ч байр сууриа алдсангүй. Жагсаалтын гуравдугаарт бичигдэхэд гол нөлөөлсөн зүйл нь гаднах загвар. 2011 оны загварыг бодвол илүү тансаг, чамин болсон нь худалдан авагчдын таашаалд ихэд нийцжээ. Мөн эхний аравт бичигдсэн автомашин дотор хамгийн бага шатахуун зарцуулдаг юм байна.

4. "Тоёота Яарис" Японы машин үйлдвэрлэгч, дэлхийд нэг жилд хамгийн олон автомашин борлуулсан компани хэмээх эрхэм алдрын эзэн "Тоёота"-гийн "Яарис" жагсаалтын дөрөвдүгээрт бичигджээ. Өнгөрсөн онд гарсан загвараасаа өргөн, интерьерийн шийдэл нь худалдан авагчдыг ихээр татсан байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 35 хувь нь эсрэг дүн өгсөн бол үлдсэн 65 хувь нь эерэг гэсэн үнэлгээ өгчээ.

5. "Мазда-2" Гурван жилийн өмнө хүчит хөдөлгүүр, сонгодог загвараасаа болж уналтад ороод байсан Японы "Мазда" компанийн "Мазда-2" жагсаалтын тавдугаарт бичигджээ. Дээрх хүнд байдлаас хэрэглэгчдийн дунд эрэлт их байгаа жижиг суудлын тэрэг үйлдвэрлэж гарсан. Ингэснээрээ тэд "Тоёота", "Киа", "Хьюндай" зэрэг эдийн засгийн хэмнэлтэд автомашин үйлдвэрлэгч компаниудтай хүчтэй өрсөлдөж эхэлсэн юм. "Мазда-2" автомашины хувьд 100 км-т найман литр шатахуун зарцуулдаг. Сэлбэгийн хувьд бусад автомашинаа бодвол олдоц ихтэй, харьцангуй хямд үнэтэй аж.

6."Киа Соул" автомашин "Форте"- гоо гүйцэхгүй ч үнийн хувьд харьцангуй өндөр. Гэхдээ моторын багтаамж, түлш зарцуулалт нь эзэндээ эдийн засгийн хэмнэлтийг мэдрүүлдэг. Үүнээс гадна багажны хэсэг нь ижил төстэй автомашиныг бодвол багтаамж ихтэй байдаг нь хэрэглэгчдэд ихээхэн таалагддаг. Санал асуулгад оролцогсдын 43 хувь нь сөрөг гэсэн бол 57 хувь нь эерэг гэсэн дүн тавьжээ

7. "Хьюндай Аксент" Боломжийн үнэ, түлшний хэмнэлт, харагдах байдал зэрэг нь "Аксент"- ийн давуу тал. Анх үйлдвэрлэгдсэн цагаасаа л худалдан авагчдын сонирхлыг татаж, дэлхий даяар хамгийн их борлуулагдсан суудлын автомашинаар тодорч байсан билээ. Мөн энэ онд үйлдвэрлэгдсэн загвар нь АНУ-д л гэхэд 600 мянган ширхэг борлуулагдсан байна. Интерьерийн цогц шийдэл, сэлбэгийн олдоц, боломжийн үнэ нь эдийн засагт хэмнэлттэй автомашины жагсаалтад багтахад нөлөөлжээ.

ЭХ СУРВАЛЖ: "Shanghai daily" цахим сэтгүүл

З.ЦЭЦЭНБИЛЭГ

www.UNEN.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)