Тагнуулын дарга нууц амрагаасаа болж огцорчээ
- 2012-11-12
- Дэлхий
- 0
Ерөнхийлөгчийн сонгуулиараа дэлхий ний тийн анхаарлыг зүй ёсоор
татсан АНУ-д өнгөрөгч долоо хоногт нууц амрагтай нь олонд илчлэгдсэний
улмаас хоёр ч том албаны удирдлагууд ажлаа өгчээ.
Ерөнхийлөгчийн сонгуулиараа дэлхий ний тийн анхаарлыг зүй ёсоор татсан АНУ-д өнгөрөгч долоо хоногт нууц амрагтай нь олонд илчлэгдсэний улмаас хоёр ч том албаны удирдлагууд ажлаа өгчээ. Ард түмнийхээ итгэ лийг хүлээн дахин төрийн тэргүүнээр сон гогдсон Барак Обама Тагнуулын төв газар /ТТГ/-ын дарга Дэвид Петрэусийг ажлаас нь чөлөөлж, оронд нь энэ байгууллагын дэд дарга Майкл Мореллийг томилжээ.
Тагнуулын албаны эх сурвалжийн хэлснээр ТТГ-ын дарга Д.Петрэус намтар бичигч бүсгүйтэй амрагийн холбоотой гэдэг нь Холбооны мөрдөх товчооны тусгай алба ны мөрдлөгийн үр дүнд ил болсны дараа ийнхүү огц рох өргөдлөө өгчээ. Өдгөө 60 настай Ж.Петрэус өнгөрсөн оны есдүгээр сард энэ албанд томи логд сон юм. Үүнээс өмнө тэрбээр Ирак дахь Америкийн цэргийн ажиллагааг удирдаж явсан бөгөөд Афганистанд НАТОгийн хүчний командлагчаар ажиллаж байв. Д.Петрэус зэвсэгт хүчинд 37 жил алба хашсан нэгэн юм байна. Эхнэр Холли Петрэустэй цэргийн Вэст-Пойнт академид суралцаж байх үедээ танилцаж, улмаар гэр бүл болжээ.
Их гүрний тагнуулын байгууллагыг толгойлж буй хүн гэр бүлээс гадуур харилцаатай байх нь аюулгүй байдлын зарчимд харшилдаг аж. Учир нь улс орны улстөр, цэрэг, батлан хамгаалахын маш чухал нууц мэдээллүүд энэ хүнээр дамжин алдагдах аюултай гэнэ. Тиймээс түүний намтар бичигч хатагтай Пол Бродуэлл энэхүү дотно харьцаагаараа дамжуулан ТТГ-ын нууц материал, цахим шуудан уруу нь нэвтэрч байсан эсэхийг Холбооны мөрдөх товчоо шалгаж эхлээд байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр хатагтай П.Бродуэлл тагнуулын нууц материалыг гартаа оруулах хүсэл тээж явсан байж магадгүй аж.
АНУ-ын зарим нууц мэдээлэл гадагш алдагдсанаас үүдэн нууц албад 40 гаруй настай уг бүсгүйг ажиглаж байсан бөгөөд мөрдлөгийн явцад ТТГ-ын даргатай дотно харьцаатай болохыг олж тогтоосон байна. Тэд хэдэн жилийн өмнө танилцжээ. Хатагтай П.Бродуэлл Вест-Пойнтын академийг төгссөн, 15 жил армид алба хашсан, бэлтгэл дэд хурандаа цолтой цэргийн шинжээч аж. Тэрбээр Петрэусын тухай ном бичиж, нэг бус удаа түүнийг дагалдан хилийн чанад дахь айлчлалд явж, тухайлбал, Афганистанд очжээ. Бродуэлл нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Мөн өдөр Америкийн цэргийн үйлдвэрлэлийн "Lockheed Martin" компанийн ерөнхийл өгч амрагийн явдлаасаа болж албан тушаалаасаа огцорсон байна.

Н.СҮРЭН

www.UNEN.mn

www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)