Хотын дарга өлсгөлөн зарлав
- 2012-11-12
- Дэлхий
- 0
Францын Серван хотын мээр Стефан Гатиньон улсынхаа парламентын доод
танхимын гишүүд хуралддаг Бурбон ордны дэргэд өнгөрөгч баасан гаригаас
эхлэн майхан барин өлсгөлөн зарлажээ.
Францын Серван хотын мээр Стефан Гатиньон улсынхаа парламентын доод танхимын гишүүд хуралддаг Бурбон ордны дэргэд өнгөрөгч баасан гаригаас эхлэн майхан барин өлсгөлөн зарлажээ. Тэрбээр хотынхоо төсвийн санхүүжилтийг нэмэг дүүлэхийг эрх баригч даас шаардаж бай гаа юм. Өнгөрөгч бямба гаригт Дотоод хэргийн сайд Манюэль Вальс өлсгөлөн зарласан улстөрчтэй уулзахдаа түүний эр зоригийг нөхөрсгөөр үнэлсэн аж.
Хотын даргын хэлснээр түүний удирддаг хот өртөг өндөртэй томоохон хотуудын эгнээнд зүй ёсоор багтах учиртай гэнэ. Үүний тулд хотын үйл ажиллагааны татаасыг 180 сая еврод хүргэж, хотын хөгжилд зориулах хөрөнгийг хоёр дахин нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа аж. Ирэх мягмар гаригт парламентын гишүүдийн дунд хотод хуваарилах санхүүжилтийг нэмэгдүүлэх эсэх талаар санал хураалт болох юм байна. Хэрвээ энэ хуралдаанаас нэгдсэн шийдэлд хүрэхгүй бол тэрбээр тэмцлээ үргэлжлүүлж магадгүй гэнэ.

Сэтгэгдэл (1)
haha (182.160.29.56)
Uul ahiig olsgolon zarlasiin bh gj bodloo