Америкийн дараагийн ерөнхийлөгч хэн болох вэ

   Хэдийгээр АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль өндөрлөөд удаагүй байгаа ч ирэх сонгуульд хэн нэр дэвших вэ гэсэн таамаглалууд хэвлэлээр хөврөх болжээ.
   Хэдийгээр АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль өндөрлөөд удаагүй байгаа ч ирэх сонгуульд хэн нэр дэвших вэ гэсэн таамаглалууд хэвлэлээр хөврөх болжээ. 2016 оны Ерөнхийл өгчийн сонгуулийн хамгийн боломжит өрсөлдөгчдөөр өнөөгийн Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хиллари Клинтон, Флорида мужийн захирагч Жеб Буш нарыг нэрлэж байна.
   Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн том Ж.Буш 1989-1993 онд тус улсын Ерөнхийлөгчөөр ажилласан бол Ардчилсан намаас нэр дэвшсэн Билл Клинтон дараагийн дөрвөн жилд улс орноо удирдаж байв. Түүний дараа Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн бага Ж.Буш найман жил төрийн тэргүүнээр ажилласан юм.
   Түүнчлэн Ардчилсан намын бусад боломжит нэр дэвшигчээр Мэрилэнд мужийн захирагч Мартин О"Мэлли, Виржинийн сенатч Марк Уорнер, Миннесотын сенатч Эми Клобушар нарыг нэрлэж байна. Харин бүгд найрамдахчуудаас Нью-Жерсийн захирагч Крис Кристи, Флорида мужийн сенатч Марко Рубио нарыг тодруулжээ.

Н.СҮРЭН



www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)