BBС-гийн ерөнхий захирал ажлаа өгөв

  "Бүрэн эрхээсээ сайн дураар нь татгалзах нь хамгийн хүнлэг явдал гэж би бодож байна. Өнгөрөгч долоо хоногт болсон дуулиант үйл явдал ийм шийдвэр гаргахад хүргэсэн ба ВВС шинэ захиралтай болох ёстой" гэж өнгөрөгч бямба гаригийн үдэш тус агентлагийн ерөнхий захирал Жорж Энуистл сэтгүүлчдийн өмнө мэдэгджээ.
  "Бүрэн эрхээсээ сайн дураар нь татгалзах нь хамгийн хүнлэг явдал гэж би бодож байна. Өнгөрөгч долоо хоногт болсон дуулиант үйл явдал ийм шийдвэр гаргахад хүргэсэн ба ВВС шинэ захиралтай болох ёстой" гэж өнгөрөгч бямба гаригийн үдэш тус агентлагийн ерөнхий захирал Жорж Энуистл сэтгүүлчдийн өмнө мэдэгджээ. Их Британи төдийгүй дэлхийн хэвлэл мэдээллийн ертөнцөд томоохон байр суурь эзэлдэг ВВС корпорацийн ерөнхий захирлын үүрэгт ажлаасаа огцрох болсон шалтгаан нь лорд Алистер Макэлпайнтай холбоотой дуулиан байлаа. Түүний огцрох саналыг Соёл урлаг, хэвлэл мэдээлэл, спортын сайд Мария Миллер "Бүдүүлэг боловч зөв шийдвэр" хэмээн нэрлэжээ.
   Өнгөрөгч долоо хоногт тус улсын Дотоод хэргийн яам 1970-1980-аад онд Уэльсийн хойд зүгт орших Рексам хотын хүүхдийн асрах төвийн бага насны хүүхдүүдийг хүчирхийлж байсан тухай мэдээллийн мөрөөр мөрдлөг явуулахаа зарласан юм. Ийм шийдвэр гаргах болсон шалтгаан нь ВВС-ийн "Newsnight" хөтөлбөрт хүүхэд асрах төвийн нэгэн хүмүүжигч оролцож, өөрийгөө болон бусад хүүхдийг бэлгийн мөлжлөгт өртөж байсан тухай өгүүлсэн явдал байв. Түүний хэлснээр хүүхдүүдийг асрах төв төдийгүй ойролцоох зочид буудлын ажилт нууд үл таних хүмүүст худалдаж байжээ.
 Тэрбээр хүүхдүүдийг хүчирхийлэгчдийн нэг нь Маргарет Тэтчерийн үед өндөр албан тушаал явсан улстөрч хэмээн мэдэгдсэн ч тэрхүү хүний нэрийг олонд дэлгээгүй аж. Гэвч энэ хүн нь лорд А.Макэлпайн гэсэн мэдээлэл бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагджээ. Лорд А.Макэлпайн баасан гаригт энэхүү мэдээллийг үгүйсгэж, тус бүс нутагт ганц удаа очиход түүнийг Консерватив намын аппаратын ажилтан дагаж явсан ба нэр дурдагдсан буудалд хэзээ ч очиж байгаагүй гэж мэдэгджээ. Мөн худал мэдээлэл тараасан сэтгүүлчийг шүүхэд өгөхөө мэдэгдсэн байна.
  А.Макэлпайн Ерөнхий сайд Маргарет Тэтчерийн зөвлөхөөр ажиллаж байжээ. Дуулиантай холбогдуулан ВВС телевиз А.Макэлпайнаас уучлал гуйсан аж. Дашрамд дурдахад, Ж.Энуистл 85 жилийн түүхтэй уг корпорацийн түүхэнд хамгийн богино хугацаанд буюу ердөө 54 хоног энэ албанд ажиллажээ. Түүний оронд хамтрагч Тим Дэйв ажиллахаар болов.

Н.СҮРЭН

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)