”Лос-Анжелес Лейкэрс” дасгалжуулагчаа явууллаа
- 2012-11-13
- Спорт
- 0
Улирал эхэлснээс хойш таван тоглолтын дараах байдлаар 1-4 гэсэн муу амжилтыг үзүүлээд байсан "Лос-Анжелес Лейкэр" багийн ерөнхий дасгалжуулагч Майк Брауныг ажлаас нь өчигдөр халлаа. Түүний орны хүнийг олтол туслах дасгалжуулагч Берни Бикерстафф багийг дасгалжуулах юм. Одоогоор "Лейкэрс" Брауны оронд хэнийг ажилд авах нь тодорхойгүй байна.

Улирал эхэлснээс хойш таван тоглолтын дараах байдлаар 1-4 гэсэн муу амжилтыг үзүүлээд байсан "Лос-Анжелес Лейкэр" багийн ерөнхий дасгалжуулагч Майк Брауныг ажлаас нь өчигдөр халлаа. Түүний орны хүнийг олтол туслах дасгалжуулагч Берни Бикерстафф багийг дасгалжуулах юм. Одоогоор "Лейкэрс" Брауны оронд хэнийг ажилд авах нь тодорхойгүй байна. Зодог тайлсан Фил Жэксоныг эргүүлж авах талаар удирдлагууд бодож эхэлсэн ч Майк Антони, Жерри Слоун, Флип Сондэрс гээд олон сонголт байгаа юм. "Yahoo. Sports"-ийн мэдээлж буйгаар"Лейкэрс"-ийн ерөнхий менежер Мич Капчак багийн эзэн Жерри Басс болон дэд ерөнхийлөгч Жим Басс хоёрт Браунд хугацаа өгөх талаар санал тавьсан ч аав, хүү хоёр нэгэнт шийдвэрээ гаргачихсан байжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Брауны хэт урт бэлтгэл, тоглолтын өмнө хийдэг удаан бие халаалт тоглогчдын дургүйг хүргэдэг байсан гэнэ.

Эх сурвалж: www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)