Л.Месси шинэ түүх бүтээнэ

  Энэ цагийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Мессийн гоолын буухиа үргэлжилж, нэг жилд 75 гоол оруулсан домогт Пелегийн амжилтыг эвдлээ.
  Энэ цагийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Мессийн гоолын буухиа үргэлжилж, нэг жилд 75 гоол оруулсан домогт Пелегийн амжилтыг эвдлээ. Испанийн "Ла" лигийн хүрээнд өнгөрсөн шөнө "Мальорка"- тай хийсэн тоглолтод "Барселона" 4:2-ын харьцаатай хожиход Месси дубль хийснээр энэ жилийн 75, 76 дахь гоолоо оруулсан байна. Ингэснээр Месси хөлбөмбөгийн түүхэнд нэг жилийн хугацаанд хамгийн олон гоол оруулсан тоглогчдын жагсаалтын хоёрдугаарт бичигдэх болсон юм.
  Одоо тэрбээр он солигдохоос өмнө дахин 10 гоол оруулж чадвал Германы домогт хөлбөмбөгч Герд Мюллерийн түүхэн амжилтыг эвдэж, дэлхийн хөлдбөмбөгийн спортын түүхэнд нэг жилийн хугацаанд хамгийн олон гоол оруулсан тоглогч болно. Мюллерийн хувьд 1972 онд "Байерн Мюнхен" болон Германы шигшээ багийн төлөө нийт 60 тоглолтод оролцож, 85 гоол оруулж байжээ.
   Энэ сарын эхээр аав болсон Лионель Месси 2012 он гарсаар багийнхаа төлөө 64, шигшээ багийнхаа төлөө 12 гоол оруулсан аж. Ингэхдээ 59 тоглолтод 76 гоол оруулсан амжилттай яваа юм. Пелегийн хувьд 1958 онд 17 насандаа 53 тоглолтод 75 гоол оруулж байсан гэнэ. Тухайн жил Бразилийн шигшээ баг түүхэндээ анх удаа ДАШТ-д түрүүлсэн билээ.

Т.БИЛЭГ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (203.91.119.242)

    2012-11-18

    ali hediin 77.78 aa oruulchilaa

  • aaaaaa (49.0.198.95)

    2012-11-14

    fucK barca