Жүдочид их дуулгад өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно

Жүдочид их дуулгад өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид хилийн чанадыг зорихоор бэлтгэл сургуулилтаа чамбайруулж байна.
Жүдочид их дуулгад өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид хилийн чанадыг зорихоор бэлтгэл сургуулилтаа чамбайруулж байна. Энэ сарын 24, 25-нд БНХАУын Чиндао хотноо болох Гран-при тэмцээнд залуу тамирчдаас бүрдсэн бүрэлдэхүүнтэй оролцох бол энэ сарын 30-наас ирэх сарын 2-ны хооронд болох чансаа өндөр Токиогийн "Их дуулга"-ыг Х.Цагаанбаатар, С.Ням-Очир нарын тэргүүтэй нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй зорих ажээ. Лондоны олимпийн наадамд Монголын тамирчдын медалийн буухиаг эхлүүлж, 73 кгын жинд хүрэл медаль хүртсэн гавьяат тамирчин С.НямОчирын тухайд олимпоос хойшхи анхны тэмцээн нь Токиогийн "Их дуулга" болж байна. Токиогийн "Их дуулга"-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.

Эрэгтэй:
60 кг: Д.Амартүвшин, Ч.Болдбаатар

66 кг: Д.Алтансүх

73 кг: Х.Цагаанбаатар

81 кг: С.Ням-Очир, Н.Дагвасүрэн

-100 кг: Б.Тэмүүлэн

100 кг: Б.Төгөлдөр

Эмэгтэй:
-78 кг: М.Ууганжаргал

Т.БИЛЭГ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (182.160.26.132)

    2012-11-13

    amjilt husie.sain barildaad medaluudiig ni hamaad ireerei. ta nar chadna shuu.