П.Сэрдамба МОБХ-ны генсекээр ажиллана

Монголын олимпийн боксын холбооны Удирдах зөвлөлийн хурал өчигдөр орой болж, өнгөрсөн дөрвөн жилийн ажлаа дүгнэж, Лондонгийн олимпод үзүүлсэн боксчдын амжилт, ирэх жилүүдэд хэрхэн ажиллах төлөвлөгөөгөө хэлэлцжээ.
Монголын олимпийн боксын холбооны Удирдах зөвлөлийн өчигдөр орой хуралдаж, өнгөрсөн дөрвөн жилийн ажлаа дүгнэж, Лондонгийн олимпод үзүүлсэн боксчдын амжилт, ирэх жилүүдэд хэрхэн ажиллах төлөвлөгөөгөө хэлэлцжээ. Монголын ширэн бээлийтнүүд “Лондон-2012” зуны XXX олимпийн наадамд амжилттай оролцож, Гавьяат тамирчин Н.Төгсцогт 52 кг-ын жинд мөнгө, харин У.Мөнх-Эрдэнэ 64 кг-д хүрэл медаль хүртэж байсан билээ. Тиймээс ч холбооны Удирдах зөвлөлийн гишүүд өнгөрсөн дөрвөн жилд нөөц бололцоогоо ашиглаж, сайн ажилласан гэж дүгнэсэн юм. Удирдах зөвлөлийн хурлын үеэр сүүлийн хоёр олимпийн циклд Монголын боксчдыг амжилттай удирдан, олимп, дэлхийн аваргаас медальтнууд төрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монголын олимпийн боксын холбооны ерөнхийлөгч Ч.Ганзориг, дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх нар өөрсдийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгчээ. Удирдах зөвлөлийн шийдвэрээр "Эрдэнэт" үйлдвэрийн захирал Ч.Ганзоригийг Монголын олимпийн боксын холбооны Хүндэт ерөнхийлөгчөөр сонголоо. Ингээд улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ш.Отгонбилэг агсны хүү, УИХ-ын гишүүн О.Содбилэг Монголын олимпийн боксын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдож,  ирэх жилүүдэд МОБХ-г удирдахаар болжээ. Харин холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба ажиллахаар сонгогджээ.

Ч. Батцэцэг

WWW.UNEN.MN
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)