Ц.Монгол: Х.Тэмүүжин хуулиар олгогдсон эрх хэмжээнээсээ хальсан зүйл яриад, хийгээд байна

    Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн баригдаж буй барилгыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн санаачлагаар Засгийн газар хуулийн байгууллагын албан тасалгаа болгох шийдвэр гаргасан билээ. Гэвч эмнэлгийн барилга шиг хэрэгцээтэй зүйл байхгүй болсон өнөө үед “шинэчлэл”-ийн Засгийн газрын уг шийдвэрийг эмч, эмнэлгийн ажилчид төдийгүй иргэд ч эсэргүүцсээр байгаа юм. Бид тус эмнэлгийнхний эрх ашгийг хамгаалахаар ажиллаж байгаа өмгөөлөгч Ц.Монголтой ярилцлаа.
    Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн баригдаж буй барилгыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн санаачлагаар Засгийн газар хуулийн байгууллагын албан тасалгаа болгох шийдвэр гаргасан билээ. Гэвч эмнэлгийн барилга шиг хэрэгцээтэй зүйл байхгүй болсон өнөө үед “шинэчлэл”-ийн Засгийн газрын уг шийдвэрийг эмч, эмнэлгийн ажилчид төдийгүй иргэд ч эсэргүүцсээр байгаа юм. Бид тус эмнэлгийнхний эрх ашгийг хамгаалахаар ажиллаж байгаа өмгөөлөгч Ц.Монголтой ярилцлаа.

-Засгийн газрын хууль бус шийдвэртэй холбогдуулан Та бүхэн шүүхэд хандах гэж байгаа юм уу?

-Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгыг Хууль зүйн яам болон прокурорын бай гууллагад шилжүүлэх тухай Засгийн газрын 122 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоол Монгол Улсын төсвийн тухай хуулийг зөрчлөө. Ард түмний татварын мөнгийг хэрхэн зарцуулах талаар хууль гар гаж, улсын тө сөв баталж хуульчилсны дагуу эмнэл гийн зориулалтаар баригдсан энэ барилгыг зориулалтаар нь л ашиглах ёстой. Хууль зөрчсөн энэ тогтоолоо Засгийн газар эргэж хараад хүчингүй болгоно гэж найдаж байна.

Ер нь шинэчлэл хийж байгаа гэдэг утгаар анхнаасаа л Ерөнхий сайдад салбарын сайд буруу танилцуулсны улмаас энэ тогтоолыг гаргасан байх. Тиймээс ингэж хууль зөрчиж гаргасан тогтоолоо өөрсдөө санаачлан дараагийнхаа хуралдаанаар хүчингүй болгохыг ард олон, эмнэлгийн ажилчид, үйлдвэрчний эвлэл болон олон арван үйлчлүүлэгч, түүний дотор хуулийн байгууллагаас тэтгэвэрт гарсан ахмад настнууд хүсэн хүлээж байна.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хэлснээр энэ эмнэлэг цөөн хэдэн дар га нарт үйлчилдэг юм биш. Ха рин ард олноо болзошгүй аюулаас авран хамгаалдаг онцгой байд лын аврагчид, улсынхаа тус гаар тогтнолын төлөө хил дээр алба хааж буй хилчид, гэмт хэргээс урьдчилан сэргийлэн ажиллаж буй жирийн цагдаа нар, шорон, гяндангийн хүнд нөхцөлд ажилладаг харгалзагчид гэх мэт олон салбарын албан хаагч, тэдний ар гэрийнхэн үйлчлүүлдэг эмнэлэг шүү дээ. Түүнээс гадна цаг наргүй ажилладаг төрийн албан хаагчдыг эмчилдэг цэрэгжсэн байгууллага гэхээсээ илүү иргэний эмнэлэг. 

Учир нь Чингэлтэй дүүргийн оршин суугчдад үйлчилдэг, орон нутгаас ирсэн хүнд өвчтөнийг харьяалал харгалзалгүй хүлээн авч эмчилдэг. Олон хүн үүнийг мэднэ. Жилд дунджаар 70 мянган хүнд үйлчилдэг. Гэтэл салбарын сайд энэ эмнэлгийг "хэдхэн дарга нарт үйлчилдэг" гэж олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгч байна. Ингэж олон нийтийг төө рөгдүүлэн буруу ташаа мэдээлэл цацсан үйлдлийг Иргэний хуулиар гүтгэлгийн шинжтэй гэмт хэрэг гэж үздэг. Тиймээс эмнэлгийн хамт олон шүүхэд хандсан. Шүүхээс эмнэлгийн хамт олны нэр төр, байгууллагын алдар хүндийг сэргээх байх гэж бодож байна.

-Засгийн газрын 122 дугаар тогтоол Төсвийн тухай хуулийн ямар заалтуудыг зөрчсөн бэ?

-Төсвийн хуульд төсвийг юунд зарцуул гэж заасан байна, түүгээр нь л зарцуулах ёстой. Нэгэнт л эмнэлгийн зориу лалтаар зарцуулах хууль батлагдсан бол түүнийг өөр хууль гарахаас нааш өөрчлөх үндэсгүй.

-Х.Тэмүүжин сайд хуулийн байгууллагыг нэгтгээд хуучин барилгуудыг зарснаар их ашиг олно гэж тайлбарлаад байгаа. Хууль зүйн сайдад тийм эрх мэдэл бий юу?

-Харин тэгж яриад байна. Төрийн яамдын барилгын шинэчлэлтийн асуудлыг Засгийн газрын хуульд зааснаар Барилга, хот байгуу лалтын яам, Сангийн яам, Төрийн өмчийн хороо, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Нийслэлийн Засаг дарга зэрэг тусгай субьект хийх ёстой. Салбар хариуцсан сайд болгон ажил авсныхаа дараа барилга байшингаа тэгнэ, ингэнэ гээд байвал завхрал болно. Х.Тэмүүжин Засгийн газрын тухай хуулиар олгогдсон эрх хэмжээнээсээ хальсан зүйл яриад, хийгээд байна.

Яахав залуу хүн алдаж болно. Хэрэв алдсан бол алдаагаа дор нь засах хэрэгтэй. Хууль зүйн яамны үндсэн чиг үүрэг бол хуулийн байгууллагуудын уял даа холбоог хангах, хуулийг хэрэгжүүлэх, хууль боловсруулах, бүтээх, эрх зүйн шинэчлэл хийх асар том сал бар. Үүнийг хуульд маш тодорхой заасан байдаг. Түүнээс биш Хууль зүйн сайдын эрхлэх ажлын хүрээнд байр, орон сууцыг зохион байгуулна гэсэн зүйл заалт байхгүй.

Прокурорын газар өөрөө барилгын өргөтгөл хийж байгаа. Тэгээд ч УИХ-д хамаарагддаг байгуул лага. Миний хувьд энэ эмнэлгийн хамт олон бо лон нийтийн эрх ашгийг хамгаа лах буюу стратегийн чиг лэлийн өмгөөллийн ажлыг хийж байгаа. Тиймээс миний өмгөөлөл Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болгож, эмнэлгийн барилгыг зориулалтаар нь ашиглуулахад чиглэнэ.

-Хууль зүйн сайд үнэхээр өөрийн эрхлэх ажлын хүрээгээ мэдэхгүй ийм шийдвэр гаргав уу. Засгийн газар үүнийг нь яагаад дэмжив гэдэг сонин байна?

-Хууль зүйн сайд эрх үүр гээ мэдэхгүйдээ биш байх. Харин шинэчлэлийн Засгийн газар нэг яамны зүгээс "болно" гэсэн асуудал ороод ирэхээр тооцоо судалгаагүй баталчихсан шиг байна. Энэ бол хариуцлагын тухай л асуудал юм. Үүнийг Хууль зүйн сайдын зүгээс Эрүүл мэнд, Батлан хам гаалахын сайдуудтай зөвшилц өж хийх ёстой ажил байсан. Хоёрдугаарт, хоёр эмнэлгийг нэгтгэх үү, үгүй юу гэж ярих ёстой. Хэрэв гурван сайдын хүрээнд асуудал яригдсан бол нэгтгэхгүй гэсэн хариу гарах байсан. Гэхдээ "нэгтгэе" гэсэн санаа нь нийллээ ч удирдлага нь нэг, зориулалтын барилгыг заавал эмнэлгийн мэдэлд үлдээх ёстой.

-Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, цэргийн эмнэлэг хоёрыг нэгтгэх нь буруу гэсэн үг үү?

-Цэргийн госпитал онцгой объект, БХЯ-ны харьяаны тусгай эмнэлэг шүү дээ. Тусгай цэрэгжсэн албан хаагчдад салбарын яамны тухай хуулийн дагуу үйлчилдэг. Гэтэл нөгөө эмнэлэг нь Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эм нэ лэг гэсэн нэртэй. Энэ хоёрыг нийлүүлэх боломжгүй. Учир нь энэ эмнэлэг төрийн албан хаагчдаас гадна дээр хэлсэнчлэн энгийн иргэдэд ч түргэн шуурхай үйлчилдэг. Тэгэхээр агуулга нь шинэчлэл хийх, бус зөвхөн байрыг нь булаах сонирхолтой байх шиг байна.

Хамгийн гол нь энэ эмнэлэг манай улсад сүүлийн 20-30 жилд баригдаагүй орчин үеийн зураг төслийн дагуу баригдаж байгаа. Түүнээс гадна АНУ-ын "Сеnеrаl Еlесtric" компанийн бүтээг дэхүүн болох 128-ын зүслэгтэй компьютер томографын аппарат, мөн 1.5 тесла хүчин чадал бүхий соронзон резонанст томографын (МК.1) аппарат суурилуулсан байна. БНСУ-ын "LG" корпорацийнхантай ва кум хагалгааны блок хийлгэхээр зөвшилцсөн гэж байгаа.

Зүрхний оношлогоо шинжилгээг нарийн хийх боломжтой гэх мэт хамгийн сүүлийн үеийн эмчилгээний олон тоног төхөөрөмжийг байрлуулсан байна. Цаашид ч авчрах төхөөрөмждөө тохирох өрөө тасалгааг нь хийсэн байдаг юм билээ. Мөн цахилгаан, агааржуулагч гээд бүх л зүйл нь эмнэлгийн зориулалтаар хийгдсэн. Үүнийг нь оффисын зориулалтаар ашиг лавал олон тэрбумаар тоологдох үргүй зардал гарна. Тоног төхөөрөмжийг шилж үү лэх тухай их л амархан юм яриад байгаа ч болохгүй, эвдэрнэ шүү дээ.

10 мянган төгрөг хулгайлсны төлөө хорих ялаар шийтгүүлсэн хүмүүс байдаг. Гэтэл тэр их үнэтэй тоног төхөөрөмжийг зүгээр л жагсаалтаас гаргах гэж буй хүмүүст хариуцлага тооцох ёстой. Ер нь хэн дуртай нь сайд болчихоод салбараа тойрох замдаа таарсан шинэ барилгыг авна, яамаа энд оруулна гээд улайраад, дайраад байж болохгүй.

Засгийн газрын тогтоол холбогдох байгууллагын саналыг авч, тооцоо судалгаа хийсний үндсэн дээр гардаг болохоос нэг хүний танилцуулгаар гардаггүй. Үнэхээр хуулийн байгууллагуудыг нэгтгэх хэрэгтэй гэж үзвэл шинэ барилга барьж болно шүү дээ. Прокурорын байгууллагын ойролцоо олон давхар орчин үеийн оффис барих талбай байж л байгаа. Үүнийг төлөвлөөд л хийчих хэ рэгтэй. Тэгээд ч эмнэлгийн барилгыг оффис болгочихоод хуучин байруудыг нь худалдана гэж байгаа нь утгагүй зүйл.


М.НАРАНБОЛД



Эх сурвалж: www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • (202.126.89.158)

    2012-11-13

    Эмнэлэг мэддэг бас нэг нөхөр гараад ирлээ

  • (202.126.89.158)

    2012-11-13

    Эмнэлэг мэддэг бас нэг нөхөр гараад ирлээ

  • (202.126.89.158)

    2012-11-13

    Эмнэлэг мэддэг бас нэг нөхөр гараад ирлээ

  • ХЯТАД (202.126.89.158)

    2012-11-13

    ЭНЭ МОНГОЛ ГЭЖ НӨХӨР ХАА МӨНГӨ ГЭСЭН ГАЗАР ХУЦАЖ ЯВАХ ЮМ ДАА

  • ХЯТАД (202.126.89.158)

    2012-11-13

    ЭНЭ МОНГОЛ ГЭЖ НӨХӨР ХАА МӨНГӨ ГЭСЭН ГАЗАР ХУЦАЖ ЯВАХ ЮМ ДАА

  • ХЯТАД (202.126.89.158)

    2012-11-13

    ЭНЭ МОНГОЛ ГЭЖ НӨХӨР ХАА МӨНГӨ ГЭСЭН ГАЗАР ХУЦАЖ ЯВАХ ЮМ ДАА