Японы эдийн засаг буурч эхэллээ
- 2012-11-13
- Дэлхий
- 0
Дэлхийн орнуудын эдийн засгийн өсөлт энэ оны гуравдугаар хагасаас эхлэн бүхэлдээ удааширч, зарим оронд бүр буурсан байна.
Дэлхийн орнуудын эдийн засгийн өсөлт энэ оны гуравдугаар хагасаас эхлэн бүхэлдээ удааширч, зарим оронд бүр буурсан байна. Энэ нь эдийн засгийн хямрал нүүрлэхийн цондон аж. Дэлхий дахиныг хамарч эхэлсэн эдийн засгийн бууралт Азийн хамгийн хүчирхэг эдийн засагтай, олон жил эдийн засаг нь тогтмол өссөөр ирсэн Япон Улсыг орхисонгүй.
Үүнд олон хүчин зүйл нөлөөлсөн ч Хятадын эдийн засгийн бууралт голлох нөлөө үзүүлсэн байна. Японы ДНБ-ий өсөлт өнгөрөгч оны мөн үеийнхээс 3.5 хувиар буурчээ. Харин өнгөрөгч гурван сарын дунджаас 0.9 хувиар бага байгаа аж.
Японы ДНБ-ий ихэнх хувийг автомашины үйлдвэрлэл эзэлдэг бөгөөд тус улсын автомашины хамгийн том зах зээл Хятадад япон автомашинаас татгалзаж эхэлжээ. Хятадын худалдан авагчид Сенкаку буюу Дяоайтао арлын маргаанаас үүдэж япон автомашинаас татгалзсан байна. Үүний улмаас Японы эдийн засаг огцом буурч эхэлсэн аж.

Сэтгэгдэл (0)