Оросын шинжээчид Я.Арафатын цогцсыг шинжилнэ
- 2012-11-13
- Дэлхий
- 0
ОХУ-ын шинжээчдийн баг Палестины засаг захиргааны тэргүүн агсан Ясир
Арафатын цогцос болон нас барахаасаа өмнө хэрэглэж байсан эд зүйл,
хувцсыг нь шинжлэхээр болжээ.

Тэд Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас болон Я.Арафатын эхнэрийн хүсэлтээр түүний хамгийн сүүлд хэрэглэж байсан эд зүйлсийг шинжилжээ. Тэгэхэд үхэлд хүргэх аюултай полоний-210 хэмээх цацраг идэвхт бодис их тунгаар илэрчээ.
Я.Арафат гэнэтийн хордлогын улмаас Франц уруу хүргэгдсэн бөгөөд Парисын гадна орших цэргийн эмнэлэгт амьсгал хураасан юм. Оросын шинжээчид Франц, Швейцарийн шинжээчтэй хамтран энэ сарын сүүлээр Я.Арафатыг дахин шинжлэхээр болжээ. Харин үүний дараа түүнийг хордуулагчийг мөрдөх гэнэ.

Сэтгэгдэл (2)
(202.70.46.11)
mordood bx yum alga USA ,Israel 2-n neg n baix
zochin62 (74.52.154.146)
Soyljoogui ulaanbaatarchuud ch geh shig Bat-Uul dargaa tanid ard tumnee doromjloh erh hen ogsii. Ter ger horoollinhniig G horoolol geed bgaa chin doromj ug shuu eniig chin medehgui gj bodoo yu bat-uuliin us buuraltaal biz hogshirool biz ard tumen eron terniig yatsiin tsagiin erheer l tegee bizde98