Мьянмарт долоон магнитудын хүчтэй газар хөдөлжээ

    Гималай нурууны бэлд орших Мьянмар Улсын төвийн нутагт 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлж 12 хүн амь үрэгджээ.
    Гималай нурууны бэлд орших Мьянмар Улсын төвийн нутагт 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлж 12 хүн амь үрэгджээ. Түүнчлэн олон арван хүн газар хөдлөлтийн улмаас бэртэж гэмтэн харьяа нутгийн эмнэлгүүдэд хүргэгдсэн байна. Газар хөдлөлт тус улсад өнгөрөгч ням гаригийн өглөөний 07.42 цагт болсон байна. Энэ үеэр харьцангуй барилгажсан төвийн нутгийн оршин суугчид чичирхийллийг мэдэрч, орон сууцнаасаа гарснаар амь үлдэцгээсэн аж. Харин амиа алдсан 12 хүний зургаа нь газар хөдлөлтийн үеэр ажиллаж байсан уурхайчид байжээ.
   Мөн цөөнгүй хүн газар хөдлөлтийн дараа сураггүй алга болсон байна. Газар хөдлөлт 120 гаруй км үргэлжилж, хамгийн ихдээ 10 орчим км-ийн гүн хавцал үүсгэжээ. Үүнтэй зэрэгцэн төвийн нутгийн зарим хотод олон арван барилга байгууламж болон гүүр нурж сүйдсэн байна. Үүний дараа тус улсад дахин газар хөдөлж өмнөхөөс дутахааргүй хохирол учруулжээ. Албаныхны хэлснээр, хоёр дахь газар хөдлөлт 5.6 магнитудын хүчтэй байжээ.
   Тус улсад үүнээс өмнө буюу өнгөрөгч онд дээрхтэй адил томоохон хэмжээний нутгийг хамарсан хүчтэй газар хөдлөлт болж 70 гаруй хүн амь үрэгджээ. Мьянмар нь бусад тивийг бодвол газар хөдөлдөг харьцангуй бага тохиолддог Ази тив, тэр дундаа энэ тивийн төвд оршдог юм.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • zochin10 (74.52.154.146)

    2012-11-13

    Aaaaaa ardchilsan namiihan hudlaa yarina esvel hudlaa moroodno, yum hiidiimuu muu ZALIHAA novshnuud. Ta nariin ard tumen yamar humuus ve gedgiig chin tanij avsan bolohoor odoo oron nutgiin songuulid yamar nam songohoo ard tumen sain medej bgaa... MAN ylnaa 7

  • zochin20 (74.52.154.146)

    2012-11-13

    Nuursnii une haana buursan yum be Altankhuyag aa lalar mini chi baganuuriin hyamdhan nuursiig uniin buulgalaa gd bgaa buugaagui baij reclam tsatsaad sain hun bolj haragdah gd hicheegeed baihiin archaagui durak bnda chi. ter hymdarsan gd baigaa nuursiig chin muu bolohoor ugaasaa humuus avdaggui yum ene chinii biznes yum bn l da41