ЭКОВАС-ын удирдагчид Малид цэргийн ажиллагаа явуулахыг дэмжив

   Баруун Африкийн орнуудын эдийн засгийн холбоо (ЭКОВАС)-ны удирдагчид Малийн хойд нутаг дахь хямралыг зохицуулахаар 3300 цэргийг жилийн хугацаатай илгээхээр боллоо.
   Баруун Африкийн орнуудын эдийн засгийн холбоо (ЭКОВАС)-ны удирдагчид Малийн хойд нутаг дахь хямралыг зохицуулахаар 3300 цэргийг жилийн хугацаатай илгээхээр боллоо. Мали нь Ливитэй ойролцоо оршдог бөгөөд Ливид Муаммар Каддафийн дэглэм нуран унасны дараа Малид эмх замбараагүй байдал үүсчээ. Учир нь Малийн туарег омгийнхон Ливийн дарангуйлагч агсан Муаммар Каддафиас санхүүждэг байсан аж.
Харин түүнийг амь үрэгдсэний дараа салан тусгаарлахаар тэмцэж, олон нийтийг хамарсан энэхүү ажиллагааг тэргүүлсэн байна. Тэд Малийн газар нутгийн гуравны хоёрыг хамарсан Азавад хэмээх улс байгуулснаа зарлажээ. Хэдийгээр Африкийн холбоо энэ асуудалд ихээхэн анхаарал хандуулж, хөрш орнуудаас нь цэрэг дайчилсан ч тодорхой амжилтад хүрээгүй юм. Малийн хэв даврагчдын өдүүлсэн эмх замбараагүй байдал тус улсаас гадна хөрш орон, цаашлаад бүс нутаг дахь тогтвортой байдалд заналхийлэх хэмжээнд хүртлээ өсчээ.
Тиймээс Африкийн тивийн баруун хэсгийн 15 орны төр, засгийн тэргүүн нар Малид цэргийн ажиллагаа явуулахаар боллоо. ЭКОВАС-ын тэргүүнээр Зааны ясан эргийн Ерөнхийлөгч Алассан Уаттара ажилладаг бөгөөд тэрбээр "Бид Малид 3300 цэрэг нэг жилийн хугацаатай илгээх шийдвэрт хүрлээ" гэж Нигерийн нийслэл Абужа дахь уулзалтын дараа хэлжээ.
Тэрбээр цааш нь, "Энэ шийдвэрийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл нягтална. Хэрвээ зөвшөөрвөл энэ сарын сүүлээр юм уу ирэх сарын эхэнд цэргүүдийг Мали уруу илгээнэ" гэжээ. Үүнээс өмнө НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Малийн босогчдын бүлгүүдийг террорист байгууллагуудаас бүх харилцаагаа таслахыг уриалж байсан юм.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • zochin13 (74.52.154.146)

    2012-11-13

    Aaaaaa ardchilsan namiihan hudlaa yarina esvel hudlaa moroodno, yum hiidiimuu muu ZALIHAA novshnuud. Ta nariin ard tumen yamar humuus ve gedgiig chin tanij avsan bolohoor odoo oron nutgiin songuulid yamar nam songohoo ard tumen sain medej bgaa... MAN ylnaa 69

  • zochin62 (74.52.154.146)

    2012-11-13

    Nuursnii une haana buursan yum be Altankhuyag aa lalar mini chi baganuuriin hyamdhan nuursiig uniin buulgalaa gd bgaa buugaagui baij reclam tsatsaad sain hun bolj haragdah gd hicheegeed baihiin archaagui durak bnda chi. ter hymdarsan gd baigaa nuursiig chin muu bolohoor ugaasaa humuus avdaggui yum ene chinii biznes yum bn l da25