Үнэт бүтээлийг өдрийн цагаар хулгайлахыг завдав
- 2012-11-14
- Дэлхий
- 0
Хойд Африкийн "Преториа" хэмээх урлагийн музейгээс урлагийн судлалын багш, шавийнхаа хамт хоёр сая ам.долларын үнэтэй бүтээлийг өдрийн цагаар хулгайлахыг завджээ.


Хойд Африкийн "Преториа" хэмээх урлагийн музейгээс урлагийн судлалын багш, шавийнхаа хамт хоёр сая ам.долларын үнэтэй бүтээлийг өдрийн цагаар хулгайлахыг завджээ. Тэд музейд нэг ам.доллар төлж орсон бөгөөд музейн хамгаалагчдаас хамгийн үнэтэй зургаан бүтээлийн талаар мэдээлэл авсан байна.
Дараа нь музейн ажилчдыг барилгаас гарахыг шаарджээ. Гэсэн ч тэдний төлөвлөгөө бүтэлгүйтэж, цагдаа нарт газар дээрээ баригдсан байна. Дээрх хулгайч нар ховор таван зургийг хулгайлахыг завдсан аж. Харин зургаа дахь зураг болох зураач Стернийн "Two Malay Musicians" гэх 1.4 сая ам.долларын үнэтэй зургийг автомашиндаа хийх гэж байгаад нутгийн цагдаа нарт баригджээ.
Г.НЯМСҮРЭН

Эх сурвалж: www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)