Н.Жокович шилдгээ батлав
- 2012-11-14
- Спорт
- 0
Английн Лондон хотноо найман өдөр үргэлжилсэн дэлхийн шилдэг найман теннисчний тулаан хүчтэй өрсөлдөөн дунд болж өнөдөрлөлөө.


Английн Лондон хотноо найман өдөр үргэлжилсэн дэлхийн шилдэг найман теннисчний тулаан хүчтэй өрсөлдөөн дунд болж өнөдөрлөлөө. Энэ оны отгон тэмцээний цомын төлөө дэлхийн нэг, хоёрт эрэмбэлэгдэж буй Сербийн Н.Жокович, Швейцарийн Р.Федерер нарын ээлжит тулаан хоёр цаг гаруй үргэлжилсэн. Гэвч дэлхийд хоёрт эрэмбэлэгдсэн Р.Федерер Н.Жоковичийг барсангүй. Сербийн бахархал эхний үеийг 7:6-гаар илүүрхсэн бол хоёр дахь үед мөн л 7:5-аар илүүрхэн буулгаж авчээ. Н.Жокович аваргын төлөө тоглолтыг үл хамааран энэ оны чансааг тэргүүлэх нь нэгэнт тодорхой болсон байв. Энэ удаагийн шилдгүүдийн тулаанд түрүүлснээр тэрбээр 2012 оны зургаа дахь түрүүгээ хүртэж байгаа юм.

Эх сурвалж: www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)