”Пейсерс”-ийн горьдлого талаар болжээ

    Зүүн өвдөгний бэртлийн улмаас гурван сарын хугацаанд талбайд гарах эрхгүй болсон довтлогч Дэнний Гренжерийн талаар өчигдөр "Индиана Пейсерс"-ийн зүгээс мэдээлэл хийлээ.

Зүүн өвдөгний бэртлийн улмаас гурван сарын хугацаанд талбайд гарах эрхгүй болсон довтлогч Дэнний Гренжерийн талаар өчигдөр "Индиана Пейсерс"-ийн зүгээс мэдээлэл хийлээ. Энэ улиралд бүсээ тэргүүлж, плей-оффт өндөр амжилт үзүүлнэ хэмээн найдаж байсан тэдний хувьд дээрх мэдээ хүнд цохилт болсон нь гарцаагүй.

Өнгөрсөн улиралд багаа тэргүүлэн тоглож, нэг тоглолтод 18.7 оноо дунджилж, "Бүх одод"-ын тоглолтод анх удаа оролцсон Дэнни Гренжер чухал үед багаа авардаг тоглогч юм. "Хэдий түүнийг алдсан ч манай багийн бүрэлдэхүүн маш сайн байгаа. Бусад тоглогч түүнийг орлох боломжтой" гэж багийн ерөнхий дасгалжуулагч Фрэнк Вогэл ярьжээ.

Үнэхээр ч "Пейсерс"- ийн сэлгээ багийнхаа амжилтад чухал нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Багийн гол тоглогчийг эзгүйд Пол Жорж багаа удирдана хэмээн NBAгийн шинжээчид дүгнэж байна. Энэ нь ч Жоржид өөрийгөө харуулах сайхан боломж юм.




Эх сурвалж: www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)