Монгол дахь Оросууд
- 2012-11-15
- Дэлхий
- 0
Улаанбаатар хотын төвд 1954 оноос хойш "зогсч" байсан В.И.Лениний
хөшөөг саяхны нэг жихүүн өглөө хотын захиргааны ажилчид татан буулгалаа.
Улаанбаатар хотын төвд 1954 оноос хойш "зогсч" байсан В.И.Лениний хөшөөг саяхны нэг жихүүн өглөө хотын захиргааны ажилчид татан буулгалаа. Хотын шинэ захирагч Э.Бат-Үүл коммунизмын үеийн хэлмэгдүүлэлтэд Ленин болон түүний "алуурчин" мэт дагагсдыг буруутгаж, тэр цаг үеийг санагдуулна хэмээн уг хөшөөг буул гах шийдвэр гаргажээ. Гэвч Улаан баатарт коммунизмын үеийн гол төлөөлөгчдийн бусад дурсгал (хөшөө) өдгөө ч бий.
Зөвлөлтийг үндэслэн байгуулагчийн Монгол дахь хамгийн сүүлийн хөшөөг буулгах энэ ажиллагааг тийм ч олон хүн сонирхсонгүй. Тэдний дунд байсан цөөхөн Оросын нэг, дунд эргэм насны, түүхийн багш Сергей Смолов "Тэд өмнөх түүхээ баллах гэж оролдож буй ч мөн чанартаа өнгөрсөн үеийнхнийхээ алдааг л дахин давтаж байна. В.И.Ленин болон түүний хө- шөө Монголын түүхийн нэг хэсэг. Хэвээр нь хадгалах хэрэгтэй байсан юм. Би үүнийг коммунизмын эсрэг гэхээс илүүтэй Оросын эсрэг хандлага хэмээн харж байна" гэв. Улаанбаатарт амьдардаг тэрбээр өөрийгөө ком мунист дэглэмийг дэмждэггүй хэмээв. Учир нь С.Смолов Орост большевикууд ялсны дараа Монголд зугтаж ирсэн цагаантны үр удам аж. Гэвч энд эх оронтой нь холбоотой түүхийн дурсгалуудыг газрын хөрснөөс арчиж эхэлсэн нь түүний сэтгэлийг чилээх болжээ. В.И.Лениний хөшөөг буулгахаас хэдхэн долоо хоногийн өмнө Зөв лөлт, Монголын найрамдлыг бэл гэдэн босгосон "Найрамдлын хаал га"-ыг мөн нураасан юм. 1956 онд босгосон арк хэлбэртэй, цагаан өнгөтэй, нэлээд том уг байгууламжийг автозам өргөсгөх зорилгоор буулгасан байна.
Энэ мэт хойд хөршийнх нь нөлөө Монголд улам бүр бүдгэрсээр байна. Зөвлөлтийн үеийн барилгуудын суурин дээр орчин үеийн, өндөр байшингууд сүндэрлэж, оросоор ярьдаг хүмүүсийн тоо цөөрч, соёл, уламжлалынх нь нө лөө багассаар. Хөшөө буулгахыг харж зогссон нэгэн "Зөвлөлтийн үед орос хүмүүстэй гэрлэх явдал элбэг бай сан бол өдгөө тун ховор үзэгдэл болсон" хэмээн дээрхийг батлав. Нэрээ нууцлахыг хүссэн тэрбээр өөрөө Орос, Монголын эрлийз гэнэ.
Өнөөдөр Улаанбаатарт цөөн тооны орос иргэд амьдарч байна. Өнгөр сөн зууны эхнээс энд суурьшиж эхэлсэн оросуудын үр хойч тэднийг "местный орос" хэмээн нэрлэжээ.
Монгол Хятадаас салж, тусгаар тогтносныхоо дараахан 1912 онд хойд хөрштэйгөө найрамдлын гэрээ бай гуулсан байдаг. Үүнээс өмнөхөн анхны орос иргэд Монголд суурьшиж эхэлсэн гэж үздэг байна. Дараа нь большевикүүдээс зугтсан сурвалжит гаралтай цагаан оросууд энд бөө нөөрөө ирж цагаач иргэдийн тоог өсгөжээ. Хожим 1920-иод оноос хоёр орны харилцаа гүнзгийрч, өмнөд хөршийнхөө бүтээн байгуулалтад гар бие оролцохыг хүссэн ажилчид болон нарийн мэргэжилтнүүдийн цуваа хөврөх болсон байна.
Улаанбаатарт орших Кремлиэс санхүүждэг Оросын Соёлын төвийн мэдээгээр 1990 онд коммунизм нуран унахад Монголд 110 мянган орос иргэн амьдарч байжээ. Тэд дараагийн 10 жилд бөөн бөөнөөрөө нутаг буцсан ч монгол хүнтэй гэр бүл бологсод үлдэж, хүүхдүүдээ энэ улсын иргэн болгожээ. Тэдний хүүхдүүд өдгөө том болж, зарим нь бизнес эрхэлж, төр засгийн байгууллагад өндөр алба хаших бол сон байна. Өнөөдрийн байдлаар Монголд орос паспорттой 1600 иргэн байнга оршин сууж байгаа бөгөөд олонхи нь монголоор ярьдаг гэнэ.
Оросын Соёлын төвд хамгаалагчаар ажилладаг Иван Базаров "Орос хүн гэдгээрээ бахархах шалт гаан бай гаа байх л гэж найдаж байна. Орос паспорттай энд амьдрах улам хэ цүү болж байгаа. Банкнаас зээл авч болохгүй, газраа зарж чадахгүй болсон. Энд гаднын хүн гэдгээ урьд өмнөхөөсөө илүүтэй мэдрэх боллоо" хэмээн бидэнд монголоор ярив. Тэрбээр энд суурьшигсдын гурав дахь үеийн төлөөлөл юм. И.Базаров Орост тун цөөхөн очдог, цаашид эндээ л амьдрах гэнэ.
Харин тус төвийн захирал Евгений Михаилов "Өмнө нь бүх сургуульд заавал үзэх хичээлийн нэг байсан орос хэл боловсролын салбарт тэргүүлэх бай раа хэдийнэ алдсан. Өнөөдөр Улаан баатарын цөөхөн сургуульд зааж байна. Аргагүй юм, өмнө нь Монголын дэлхийтэй харилцах гүүр ЗХУ байсан бол өнөөдөр англи хэл энэ үүргийг гүйцэтгэх болсон" хэмээн өгүүлэв. Гэвч тэрбээр хоёр орны харилцаа, ялангуяа соёл, урлаг, бүжгэн жүжгийн салбарт илүүтэй хөгжинө гэдэгт тун итгэлтэй байна. Сүүлийн үед тус төвийн орос хэлний курст суралцагсдын тоо огцом уналтын 1994-2005 оны үетэй харь цуулахад илтэд нэмэгдэх болжээ. Энэ нь Москва өөрийн орныхоо их, дээд сургуульд суралцах монголчуудад сан хүү- гийн дэмжлэг үзүүлэх болсонтой холбоотой аж. Орос хэл дээр сургалт явуулдаг дунд сургуулиудын эрэлт хэрэгцээ ч нэмэгджээ.
Энд амьдардаг оросуудын хоорондоо уулзаж, цуглардаг өөр нэг газар нь Үнэн алдартны "Holy Trinity" сүм. Улаанбаатарын зүүн захад орших эл сүм анх 1873 онд үүдээ нээсэн ч ком мунист дэглэм, шашны эсрэг үзлээс болж 1921 онд хаагджээ. Хожим 1996 онд сүсэгтнүүд үйл ажиллагааг нь сэр гээж, 2009 онд бөмбөгөр оройтой болгосон байна.
Монголд найман жилийн турш ажиллаж, амьдарч буй сүмийн пастор, эцэг Алексей Трубачийн ажигласнаар сүүлийн үед нутгийнхны тэдэнд хандах хандлага ихэд өөрчлөгджээ. Тэрбээр "Уул уурхай хүчээ аван хөгжиж бай гаагаас монголчууд ганц орос гэлт гүй бүх гаднынханд тун таагүй хан дах болсон. Гэхдээ ахмадууд одоо ч оросуудад нөхөрсөг, найрсаг ханд саар байгаа. Харин залуус тийм биш. Тэднийг буруутгах аргагүй юм, гадаадынх ныг амгалан тайван байдлыг алдагдуулагчид гэж харж байна" гэв.
Өнөөдөр тус сүмд 60 гаруй хүн тогтмол явдгийн олонхи нь оросууд аж. Гэхдээ байнгын мөргөлчдийн дунд 15 монгол хүн байдаг бөгөөд гер ман, америкчууд ч ирэх нь бий гэнэ. Дунд сургуулийн багш 45 настай, мест ный орос Марина Фомина "Ачаа лал тай ажлын өдрүүдийн дараа бид энд л уулзалдаж, ярьж хөөрөн, алжаа лаа тайлдаг. Бусадтайгаа уулзах боломжийг энэ сүм олгодог учраас бидний хувьд тун чухал газар" гэв. 1930-аад оны үед Эрхүүд амьдардаг байсан түүний өвөг эцэг, эх Монголд тариа тарихаар ирж суурьшсан байна. Харин сүүлийн 10-аад жилийн дотор түүний садан төрлүүд нь цувран нутаг буцаж М.Фомина 14 настай охинтойгоо үлд жээ. Тэрбээр "Охин минь ирээдүйд Орост боловсрол эзэмшин тэндээ амьдрах байх. Харин миний хувьд бол би Монголыг эх орноо гэж боддог" гэв.

Сэтгэгдэл (0)