П.Сэрдамба боксын рингээ орхилоо

Монголын олимпийн боксын холбооны Удирдах зөвлөлийн хурлаар холбооны бүхий л ажлыг нугалж чадах хэмээн итгэл үзүүлж ерөнхий нарийн бичгийн даргаар Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамбыг сонгон ажиллуулахаар боллоо.
Монголын олимпийн боксын холбооны Удирдах зөвлөлийн хурлаар холбооны бүхий л ажлыг нугалж чадах хэмээн итгэл үзүүлж ерөнхий нарийн бичгийн даргаар Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамбыг сонгон ажиллуулахаар боллоо. Түүний хувьд ийнхүү сонгуульт ажилд томилогдсоноор тамирчны хувьд их спортын замналаа өндөрлүүлж, боксын спортыг хөгжүүлэх үйлст хүчин зүтгэхээр болж байна гэсэн үг. Түүнтэй холбогдож баяр хүргэхийн далимд цаашид боксын тамирчдынхаа төлөө юуг санаачлан хийхээр төлөвлөж байгаа талаар сонирхоход тэрээр татгалзсан.

Учир нь хөдөлмөрийн баатар маань Лондонгийн олимпод амжилт гаргаж чадаагүйгээсээ хойш ард түмнээсээ жийрхээд байгаа сурагтай. Холбооны зүгээс ч түүнийг дараагийн олимпод гавьтай амжилт үзүүлж чадахгүй гэж таамаглан дээрх шийдвэрийг гаргасан байж болох юм. Гэхдээ өдгөө 27 настай түүнд зодог тайлах нь эрт байгаа агаад Бразилийн олимпод үзээд алдахад буруудаад байх юм байхгүй. Гэхдээ нэгэнт удирдах ажилд томилогдсон учраас түүний зодог тайлах ёслолыг холбооны зүгээс зохион байгуулна гэж үзэх хүн ч байна.

Харин улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ш.Отгонбилэг агсны хүү, УИХ-ын гишүүн О.Содбилэг Монголын олимпийн боксын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдож, МОБХ-г удирдахаар болсон юм. Эндээс харахад МҮОХ шинэ залуу удирдлагуудтай болж амжилтын төлөө хамтдаа зүтгэ­хээр болж байна. Соёл спорт, аялал жуулчлалын яамны спор­тын бэлтгэлийн төвийн дарга МУГТ Н.Наранбаатар гээд спор­тын байгууллага ирэх жилд залуу дарга нараар толгойлуулахаар болж байна.

Д.Нэргүй

Эх сурвалж: “Нийслэл Таймс”
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (122.201.18.196)

    2012-11-15

    Sergo-d amjilt husie. Harin zovhon mongo sportiig udirdana gedeg uzel odoo huuchirsan shuu.Setgel, zutgel, spotiin shinjleh uhaanii onol heregtei.Zodog tailsan tamirchidiin baavaar yria, gomdol tunirhaliig bitgii toogooroi shal demii tsag barsan ajil bdag yum.

  • zochin (180.235.176.90)

    2012-11-15

    sodbilegiig songoson ni zob bolson baina Serdamba ch gesen zoblong ni meddeg tamirchin sain ajillaarai amjilt hysiii