Дэвид Петреусийн нууц амрагийн гэрийг нэгжиж эхэлжээ

   АНУ-ын Тагнуулын төв газрын дарга, генерал Дэвид Петреус амрагийн дуулианаас болж Тагнуулын төв газрын албан тушаалаасаа огцорсон билээ.
   АНУ-ын Тагнуулын төв газрын дарга, генерал Дэвид Петреус амрагийн дуулианаас болж Тагнуулын төв газрын албан тушаалаасаа огцорсон билээ. Үндэсний аюулгүй байдал, улсын нууцыг хариуцаж байдаг өндөр албан тушаалтан гэр бүлээс гадуур харилцаатай байсантай холбогдуулан Цагаан ордны албаныхан Д.Петреус болон түүний нууц амраг Паула Бродвеллийг шалгах үүрэг өгчээ.
   Гэхдээ тэднийг Тагнуулын төв газар бус Холбооны мөрдөх товчооныхон шалгаж эхэлсэн байна. Тэд саяхан Д.Петреусийн нууц амраг П.Бродвеллийн гэрт нэгжлэг хийсэн байна. Учир нь өдгөө 40 настай П.Бродвелл нь 60 настай Д.Петреустай байнга шахуу хамт байж, ойр ажилладаг байжээ. Тэрбээр өнгөрөгч нэгдүгээр сард Д.Петреусийн тухай "Бүгдийг нь" хэмээх ном гаргажээ. П.Бродвелл Д.Петреусийг Ирак дахь АНУ-ын цэргийн командлагчаар ажиллаж байх үеэс түүний тухай ном бичих, баримт материал цуглуулах асуудлаар байнга холбогдож, уулздаг байсан аж.
   Харин жил гаруйн өмнөөс буюу Д.Петреусийг Тагнуулын төв газрын даргаар томилогдсоноос хойш дотно харилцаатай болсон байна. Харин П.Бродвелл нууц амрагаа Д.Петреусийн гэр бүлийн найз 37 настай Жилл Келли гэгч бүсгүйтэй хардсанаар тэдний нууцлаг харилцаа илэрч, Д.Петреус албан тушаалаасаа огцорсон юм.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)