Аун Сан Су Ки Энэтхэгт айлчиллаа

   Дэлхийн хамгийн алдартай улстөрийн хоригдол, Мьянмарын сөрөг хүчний тэргүүн, парламентын гишүүн Аун Сан Су Ки Энэтхэгт айлчиллаа.
   Дэлхийн хамгийн алдартай улстөрийн хоригдол, Мьянмарын сөрөг хүчний тэргүүн, парламентын гишүүн Аун Сан Су Ки Энэтхэгт айлчиллаа. Тэрбээр 40 орчим жилийн дараа тус улсад айлчилж байгаа нь энэ юм. Энэ үеэр түүнийг Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх хүлээн авч уулзах бөгөөд Аун Сан Су Ки парламент болон олон нийтэд лекц унших аж. Хатагтай Су Ки 1960-аад онд Энэтхэгт зочилж, Шинэ-Делийн нэгэн коллежид суралцаж байжээ.
   Тухайн үед түүний ээж Энэтхэг дэх Мьянмар (хуучнаар Бирм)-ын Элчин сайд байсан аж. Ямартай ч Су Ки Мьянмарт цэргийн дэглэм нурж парламентын сонгууль болсноос хоёр жилийн дараа Энэтхэгт айлчилж байна. Дашрамд дурдахад энэ сарын сүүлээр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Азид хийх айлчлалынхаа хүрээнд Мьянмарт зочилж Аун Сан Су Китэй уулзахаар болжээ.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)